| | USD/MNT 0₮

Б.Батцэцэг:Гадны ЭСЯ-уудад ар өврийн хаалгаар томилогдсон хүмүүсийг цэвэрлэж дууссан, одоо мэргэжлийн сайн ажиллаж байгаа

Гадаад Харилцааны яамны удирдлагууд "Монгол Улсын гадаад харилцааны бодлого, үйл ажиллагаа"-ны талаар өнөөдөр өглөө мэдээлэл өглөө. 

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Иргэдэд чиглэсэн үйл ажиллагааны тухайд "Өндөр хөгжилтэй орнуудад Монгол иргэдийг визгүй зорчуулах яриа хэлэлцлийг байнга явуулдаг. БНСУ-тай визийн хөнгөлөлтийн асуудлыг идэвхтэй ярьж байгаа. Удахгүй Монгол Улсын Ерөнхий сайдыг айлчлах үеэр иргэдийг тус улсад ойрын хугацаанд визгүй зорчуулдаг болгох санал тавихаар бэлтгэлээ хангаж байна.

Эмчилгээний зорилгоор зорчиж буй иргэдийг визгүй зорчуулах, виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх талаар ярилцах нь бидний эхний ээлжийн зорилго юм. Түүнчлэн олон удаа зорчсон иргэдийг хөнгөлөлттэй зорчуулах гэсэн саналыг олон жил тавьж байсан одоо бол огт визгүй байх санал тавихаар шийдээд байна. Мөн түүнчлэн 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан хэрэгжүүлж буй ажлуудыг сурталчлах, аялал жуулчлалын салбарыг дэмжин ажиллана" гэв.

Бас нэг анхаарал татсан асуудал нь тэрбээр гадны ЭСЯ-уудад ар өврийн хаалгаар томилогдсон хүмүүсийг цэвэрлэж дууссан, одоо мэргэжлийн сайн ажиллаж байгаа гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.