| | USD/MNT 0₮

ЭХ ХЭЛНИЙ ӨДӨР ШИНИЙН НЭГЭНТЭЙ ТАШИРЛАВ

     Хэл яриа үүсэж, түүнийг бичиж тэмдэглэх бичиг үсэг бий болсоноор хүн төрөлхтний оюуны сан бий болж, мэдлэг мэдээлэл хадгалагдан, хойч үедээ дамжин хөгжиж, үүний үрээр хүн төрөлхтөн үсрэнгүй хөгжсөн түүхтэй.

     Даяаршлын нөлөөгөөр хүн төрөлхтний мэдлэг мэдээллийн тархац үнэмлэхүй нэмэгдэж байгаа нь сайшаалтай ч зарим түгээмэл бус эх хэл мартагдан мөхөх аюул тулгарч байна. 

     ЮНЕСКО жил бүрийн хоёрдугаар сарын 21-ний өдрийг "ОЛОН УЛСЫН ЭХ ХЭЛНИЙ ӨДӨР" хэмээн зарласнаас хойш энэхүү өдрийг эх хэл, соёлоо хамгаалах, хөгжүүлэх зорилгоор дэлхийн олон оронд тэмдэглэн өнгөрүүлж байна. 
     Энэ жилийн "ЭХ ХЭЛНИЙ ӨДӨР" Монгол үндэстний их өвийн өргөн дэлгэр баяр Цагаан сарын Шинийн нэгэнтэй давхцан тохиосон нь бэлгэдэлтэй.

     Монгол улс эх хэлээ хамгаалах, хөгжүүлэх, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар /2017.08.25/ жил бүрийн есдүгээр сарын 01-ний өдрийг “ЭХ ХЭЛНИЙ ӨДӨР” болгон тэмдэглэх болсон билээ. Мөн 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг хангах зорилгоор “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III” батлан хэрэгжүүлж байна... 

 ХЭЛНИЙ_ТУХАЙ_СТАТИСТИК: 

     Дэлхийн_хэмжээнд: 

Одоогоор 7097 амьд хэл хэрэглэгдэж байна. 

     Хамгийн_түгээмэл_хэл: 

Хятад, Хинди, Англи, Испани, Араб, Орос, Франц, Герман, Португаль зэрэг 40 орчим хэл

     НҮБ_ын_албан_ёсны_хэл:

Англи, Франц, Орос, Хятад, Араб, Испани хэл

     Хэлний_хэрэглээ: 

 *Англи хэлээр - 99 улсын 1,8 тэрбум хүн 

 *Араб хэлээр - 60 орчим улсын иргэд 

 *Испани хэлээр - 58 улсын 585 сая орчим хүн 

 *Франц хэлээр - 51 улсын 275 сая орчим хүн 

 *Хятад хэлээр - 1,3 тэрбум хүн 

 *Орос хэлээр - 266 сая хүн 

     Монгол_хэлний_хэрэглээ: 

 *Монгол улсад - 3,4 сая орчим хүн 

 *БНХАУ-д - 7 сая орчим хүн 

 *ОХУ-д - 647 мянга орчим хүн

 

Даяарчлалын нөлөөгөөр соёл, сэтгэлгээ улам хавтгайрч байгаа энэ цаг үед бид эх хэлнийхээ дархлааг улам сайжруулж, үндэснийхээ онцлог, соёл, сэтгэлгээг хадгалахуйц бичиг үсгээ төгс эзэмших шаардлага улам ихсэж байна. 

 

 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.