| | USD/MNT 0₮

ХАВРЫН САРУУДАД МЭНДЭЛСЭН БУРХАД

      Бурхад хүн лугаа мэндэлж бодь сэтгэлийн гэрлийг сансар нирваанд харамгүй түгээн илгээдэг билээ. Бурхад дундаас хавар цагтаа төрсөн бурхадыг дурдваас:
      Хаврын Тэргүүн сарын шинийн нэгэнд Мял богд, шинийн зургаанд Гэрэл тогтоогч бурхан, шинийн есөнд Хурмаст, шинийн 15-нд Хаалганы тэнгэр /Үүдэн тэнгэр/ нар мэндэлжээ. Шинийн наймнаас 15 хүртэл Шагжамуни бурхан их рид хувилгааныг үзүүлж тэрсүүдийг дарсан найман өдөр бацан /далдуугий-ургамал/ авах ба буян үйлдвэл тоо томшгүй үржихэд сайн хэмээнэ.
     Хаврын дунд сарын шинийн нэгэнд Наран ордонд залрах өдөр хүж, зул өргөж үйлдвэл зохино. Шинийн хоёронд Ордын эзэн мэндэлсэн өдөр тохионо. Шинийн найманд Шагжамуни бурхан гэрээс гарч тойн болсон өдөр нэгэн ном уншваас бумантаа арвижих болно. Арван таванд Дайчин луу мэндэлсэн өдөр нэгэн ном уншваас бумантаа арвижих ажээ. Арван еснөө Хоньсимбодьсад мэлмий гийжээ. Хорин нэгнээ Манзушир нар мэндэлжээ.

Өөр ертөнцөөр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.