| | USD/MNT 0₮

“Д.МӨНХ-ЭРДЭНЭ ЛАЙВ” сувгийг НЭЭЛГЭМЭЭР БАЙНА!!!

“Ардчилсан шүхэр” дор социалист засаглал ноёрхсон Монгол Улсад иргэн үзэл бодлоо илэрхийлэх эрхээ хясан боогдуулах, хэлмэгдэх, таслан сэргийлэх, хоригдох ноцтой үйлдлүүд гарсаар байгааг бид мэднэ. Толгой эргэм нийгмийн хурц хэргүүдийг Төрийн албан тушаалтнууд нь дур зоргоороо эрх мэдлийн хэтэрхий нөлөөгөөр бүлэглэн үйлдэж, түүнийхээ шанд тушаал суудал ахих, тансаг хангалуун амьдрах, нийгэмд амьдрах байр сууриа өсгөх, хууль цаазыг атган зэнзийрхэж байгаа нь харамсалтай.

            Монголчуудын мэдэх эрхийг аль ч ТВ-ийн суваг нээлттэй, редакцийн бодлогодоо тусган нийтлэхээ байсан сүүлийн үед “Д.Мөнх-Эрдэнэ лайв” цахим хуудсаараа ёстой ТВ-ийн суваг шиг иргэдэд хүргэж байсныг Монголчууд мэднэ. Хэтэрхий хараал хэлж байна, зарим үйлдэл нь бүдүүлэг байна гэх шүүмжлэлүүд байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ нэгэн зүйл:

 “Уур уцаар, бухимдлаа илэрхийлэх арга, төр нийгмийн булхайг илчлэх мэтийн үйл явдлыг шинжлэх ухааны хэлээр, сонин нийтлэлийн яриагаар, уран зохиолын халилаар өгүүлэх боломж байдаггүйг амь голтой хэн ч болов мэднэ.”

            “Лайвчин Д.Мөнх-Эрдэнийг 30 хоног саатууллаа” гэсэн гарчигтай мэдээ сэвж эхэлсэн. Харин ийм юмны тухай, тийм зүйлийн тухай ярьж байгааг нь хэн ч нийтлээгүй нь харамсалтай.

АН-ын гишүүдийн төлөөлөл “Д.Мөнх-Эрдэнийг сулла” хэмээн шаардаж, олон нийтэд мэдээлэл хийх үеэр АН-ын ҮБХ-ны гишүүн н.Мөнхбат: 

-Улс төр, нийгмийн бузар булайг эр зоригтой гаргаж ард түмний талд ажилладаг Д.Мөнх-Эрдэнийг үндэслэлгүй 30 хоног хорьж байгааг АН эсэргүүцэж байна. Түүнийг хоёр үндэслэлээр хорьсон юм байна.

Нэгт, ажлын байран дээрээ согтуу байсан гэж. Тэр хүн хувийнхаа оффис дээр 100 гр уугаал биз дээ.

Хоёрт, ГХЯ-ны ТНБД Нямдоржийн Анхбаярын гомдлоор шүүсэн юм байна. Өөрөөр хэлбэл өөрт нь салаавч өгсөнд гомдол гаргасан.

Харин шүүх түүнийг нь хорих үндэслэлгүй гэж үзсэн байна. Гэтэл Нийслэлийн прокуророос түүнийг таслан сэргийлэх санал хүргүүлснийг шүүх хэлэлцээд 30 Хоног баривчилж байгаа юм байна. Тэр хүн хувийнхаа утсаар өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг хүн. Яахав жаахан бүдүүлэг ярьдаг байх. Гэхдээ соёлтой ярьж лайв хийх юм бол иргэд эхний 30 секунд үзээл гарна. Түүнийг баривчилж буй гол шалтгаан бол энэхүү жагсаалыг дэмжиж, нүүрсний хулгайчдын нэрсийг нэг бүрчлэн зарласантай холбоотой гэж хардаж байна. Түүнийг 30 хоног баривчлагдах хугацаанд энэ жагсаал намжина гэж тооцоолсон бололтой. Энэ бол эрх баригчид болон нүүрсний хулгайчид түүний амыг барих гэсэн ажиллагаа” гэв.

Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ хоригдов. “Д.Мөнх-Эрдэнэ лайв” суваг хаагдаж иргэд мэдэх эрхийн сонголтоо давхар хаалгасан бүдүүлэг түүхийг эрх баригчид зохиомлоор бий болгов.

“Яллагдагчийг зайлшгүй цагдан хорих үндэслэл буюу тэрээр энэ хэргийн бусад хүмүүст нөлөөлөх болон мөрдөн байцаалт, хэргийг нотлох үйл ажиллагаанд саад учруулах, хэргийн ул мөр, баримт сэлтийг устгах, нуун далдлах, цаашид оргон зайлах, нийтийн эрх ашигт хор хохирол учруулах зэргээр гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, үйлдэгдэж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагаанд ноцтойгоор нөлөөлж болохуйц бодитой онцгой нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж шүүх үзэн 2022 оны 12 дугаар сарын 19-нөөс 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр түүнийг сулласан боловч дахин хорьсон нь иргэдийн уур бухимдлыг хүргэсэн юм.

Иргэн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлж чадахгүй байна гэдэг энэ нийгэмд Төрийн главлит ямар хүчтэй бугшсаны илхэн жишээ. Хонгилын, фракцын, мафийн, бүлэглэлийн, за ер нь дээдэс хэтэрхий өндрөөс чулуу шидээд эхэлсний л тод гэрч. Иргэд нийгэмтэйгээ хамт тэр чулуунд тархиа хагалуулан хонь лугаа бөг бөг шогшиж, нохой лугаа гинжлүүлэхээр цаг төр иржээ.

Өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх талаар хурал зарлагдаад мөнхүү хойшиллоо. Нээлттэй зарлагдсан хурал хаалттай болов. Хаалттай болох үндэслэл байхгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Дээрээс үүрэгдсэн, шидсэн чулууны эсрэг иргэд гар хоосон, уур бухимдлаар зэвсэглэн эсэргүүцэж байна. Иргэд эсэргүүцнэ гэдэг бол хар ухаанаар ардчилсан нийгмийн илэрхийлэл болж чаддаг нэгэн үзэгдэл. Иргэд бухимдлаа илэрхийлж чадахгүй байна гэдэг нь социалист дарангуйллын нэгэн хэлбэр мөн.

ШШГЕГ-ын 461-р ангиас

Даваагийн Мөнх-Эрдэнэ:

Нийт Монголын ард түмэн, нүүр номын найзууд минь амар мэнд, сайн сууцгааж байна уу?

Та бүхэндээ 17 дугаар жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан Туулай жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

Миний хийсэн бүх үйл хэрэг та бүхний нүдэн дээр ил байсаар ирсэн бөгөөд цаг нь болохоор бахдал дүүрэн учран золгох болно.

Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэх сайхан жил болох болтугай хэмээн сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн байна.

            “Д.Мөнх-Эрдэнэ лайв” сувгийг НЭЭХИЙГ иргэд шаардаж байна. Бусад суваг угаасаа хаалттайг ч иргэд гадарлаж байгаа.

Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэх сайхан жил болох болтугай.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.