| | USD/MNT 0₮
Холбооны Зөвлөлийн Мэдээллийн бодлого, хэвлэл мэдээлэлтэй харилцах комиссын дарга Алексей Пушков “АНУ, Хятад хоёр улсын хооронд мөргөлдөөн гарах нь гарцаагүй” гэж Бямба гаригт Telegram сувгаараа дамжуулан илэрхийлжээ.
Пушков "АНУ, БНХАУ-ын хоорондын харилцаа улам хурцдаж, мөргөлдөөн гарах нь гарцаагүй. Энэ нь хэдийнэ эхэлсэн бөгөөд хүчээ авч байна. АНУ, Хятадын алхам бүр үүнийг илэрхийлж байна. Үүнээс зайлсхийх боломжгүй" гэж бичжээ.
Улстөрч "The Wall Street Journal"-ын мэдээнд тайлбар хийхдээ “Хятад, АНУ-ын мөргөлдөөн хурцдаж, өрсөлдөгч орнууд өндөр технологийн салбарт хийх хөрөнгө оруулалтад хязгаарлалт тавьж байна” гэжээ.