| | USD/MNT 0₮

ХҮҮХЭД БУРХАН ХОЁР

Хүүхдийн хүмүүжил хаанаас эхлэх вэ? гэсэн асуултад эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгчид, төр улсын зүтгэлтнүүдэд хариу нэхсэн нэгэн нууц. Өрх гэр, цэцэрлэг, сургууль гэх мэтийн олон асуулт тулгарна. Гэтэл хүүхэд бурханлиг дээд хүчинтэй харилцаж түүний ивээлд амар амгалан өсөж торнидог тухай гэгээрсэн их багш Чинхай бичсэн байдаг. Олонх тарни бясалгалын номонд дурдсанаар бол орчлон ертөнцийн үүсэл болсон дуу авиа, гэрэл гэгээ, эрчимт долгис, хөл хүндэрсэн бүсгүйн эхийн хүрдүүдээр ургийг ивээн тэтгэж өсөж бойжих дээдийн тааламжтай орчинг бүрдүүлж байна. Эх хүнийг унтаж байхад амин хүрдний орших ахар сүүлний хэсгээр сансар огторгуй, газрын илч, цэнэг долгисыг нэвтрүүлж байна. Ингэж эхийн умай дахь ураг бурхантай холбогдож илч, өнгө гэрэл, бурхадаас гарч байгаа дуу авиа, ертөнцийн бүхэнд хүртэгдэж улаан өнгийн долгионоос гэрлийг авч хэт ягаан туяагаар нэвтэрч гадагшаа цацардаг. Эх үр хоёр яс хагацангуут хүүхэд эхэр татан часхийтэл дуу алдан орилдог.

Эрүүл хүүхэд төрж байгаагийн нэг шинж мөн. Анагаах ухаан үүнийг эх доторх тогтмол дулаан, зөөлөн, таатай орчноос гарч гадаад сэрүүн, хүйтэн, хатуу, ширүүн цочролоос болоод орилдог гэж үздэг. Тийм ч биз. Гэтэл Чин хай багш эх доторх бурханы гэрэл гэгээнээс хагацан хав харанхуйд унаад айснаас уйлдаг. Бурханы аялгуунаас хагацаад орчлонгийн замбараагүй догшин ширүүн дуунаас цочроод орилдог гэжээ. Гэтэл ямар ч амьтны үр зулзага хүүхэд шиг орилоон, бахираан болдоггүй. Бодож тунгаавал зохих л баримт. Хариултыг танд үлдээе.

Жирэмсэн эхэд уртын дуу шиг уянгалаг сайхан хөгжим сонсгосоор нярайлуулахад хүүхдийн өсөлт бойжилт сайн, хүүхэд уужуу ухаалаг хүн болдгийг эрдэмтэд тогтоожээ. Эх доторх хүүхэд бурханы дуу аялгуу сонсож, өнгө гэрэлийг мэдэрч тийм эрчмээр тэтгэгдэн бойждог нь үнэн. Тэр бурханлиг дуу аялгуу, өнгө гэрэл гэдэг нь юу вэ? Байгальд бол усны харгиа шаргиа, моддын шуугиан, намуухан салхины сэрчигнээн, шувуудын жиргээн, газар дэлхийн өнгө алагласан цэцэгсийн туяа, нарны алтан саа гэх мэт долгис, мөнх хөх тэнгэрийн уусал ялгарал зэрэг асар баян юм.

Ижий аавынх нь хувьд хүүхэддээ өгч байгаа хайр энэрэхүйн нигүүлслэнт сэтгэл л юм. Хэвлий дэх хүн-бурханы байгаль дэлхийн, ээж аавын гуравласан чандмань эрдэнийн хайран дээр өсч торнидог байх нь ээ. Аав нь гэртээ тамхи татвал үр нь ижийнхээ хэвлийд тамхилж л байдаг. Эцэг эх нь архи амсвал хэвлий дэх хүн ч мөн түүнээс хувь хүртэж байдаг. Ээж нь гомдвол хэвлий дэх үр мөн л гомдоно, уйлна, уурлана. Тэр ч байтугай өширхөнө. Учир нь энэ бүх мэдээллийг агуулсан цус үрд юүлэгдэнэ. Энэ бүх мэдээлэл:

Бодол, сэтгэл санаа, уур хилэнгийн долгисоор урагт дамжина. Аав нь эхийнхээ хэвлийд бойжиж байгаа үртэйгээ байнга ярьж, өхөөрдөж, хайрласнаас хүүхэд төрөнгүүтээ аавынхаа дуугаар нь таньж инээмсэглэдэг гэдэг. Ийм учраас хүний хүмүүжил хэвлийгээс эхлэх нь ээ гэж бодож байж магадгүй. Миний бодлоор бол хүний хүмүүжил ээж ааваас л эхэлдэг. Ээж аавынх нь хайр эх дотроо харилцаж байсан бурханы хайрын өнгө гэрэл, дуу авиа, хөдлөл мэт дээдийн өгөөмөр байвал хүүхэд уйлж биш инээж төрөх болно. Монголын үрс инээмсэглэж мэндлэх болтугай.  

Эхийн биед эерэг мэдээлэл сайн сайхныг өгч, сөрөг мэдээлэл яаж өгснөөр урагт давтагдаж наад зах нь ээж аавын далд ухамсарт суусан цаашилбал хоёр талын долоон үеийн өвөө эмээ, элэнц хуланцаас нь далд ухамсарт нь мэдээлэл суусан байдаг. Хүүхэд бол бурхан бөгөөд бурханы бүх чанарыг хадгалсан байдаг.

   Хүүхэд хайрлана. /ээж аав, ахан дүүс, хайртай нохой, унадаг морь, тоглодог тоглоомоо/ энэ бол хайрын бурхан Арьяабал байна гэсэн үг.

   Хүүхэд инээж тоглох, өмөлзөх нь хүртэл өхөөрдмөөр хөөрхөн. Хүүхэд дуу хөгжмийн ая сонсож дуулах бүжиглэх, ганхах, найгах, малын дуугаар дуугарах, шүлэг үлгэр сонсох, яриулах, өнгө ялгаж таних, будах гээд гоо зүй яруу сайхны эхлэл бүхэн байдгаараа урлагийн бурхан Янжинлхам байна.

  Нүд нь тунгалаг, зовхи нь босоо, дуу нь чанга, сэргэлэн цовоо, ухаан саруул, оюун тунгалаг, уур ундууцал мэдэхгүй, сэтгэл ариун, амин орон цэвэр тунгалаг - эрүүл мэндийн бурхан Манал бурхан байгаагийн шинж.

  Зөнч мэргэн, бурханлиг ухаантай: Бид хүүхдийг тургиад байхад нь тэнгэр задрах нь гэдэг. Дулаан байхад хувцас давхарлаж өмсөөд байвал хүйтрэх нь гэдэг. Хөдөөний хүүхэд бид чинь нүүж тоглодог. Ачаа ачаад байвал хол нүүх нь гэдэг. Хүнд янз бүрийн юм өгч тоглоод байвал айлчин ирдэг, бэлэг авдаг. Эмч болж, эм боож тоглоод байвал нэг нь өвдөх нь ээ гэдэг. Энэ бүхэн ортой л байдаг. Галын бурхантайгаа ярьдаг. Галын дөл хараад шулганадаг. Ширээн дээр тав зургаан чихэр тавиад хажууд нь тав зургаан доллар тавиад орхих юм бол хүүхэд чихрийг нь аваад л явчихдаг. Харин томчуул долларыг нь унагаж тусгаж байгаад авна шүү дээ. Хүүхдийг уйлаад байхад нь мөнгө өгч аргадвал улам чанга уйлна. Харин чихэр өгвөл инээгээд гүйгээд гараад явчихна. Оюун ухааны дээд тэнгэр Будда буюу бурхан багш байна гэсэн үг.

               Хүүхдэд оюуны их хүч

Сэтгэлийн их хүч

Биеийн их хүч байдаг. Энэ нь хүчний дээд тэнгэр Очирваань бурхан байна гэсэн үг. Бид ийм бурхан хүнийг эцэг эх, цэцэрлэг сургуулийн багш нар хүлээн авдаг юм даа.

Буддагаас шавь нь:

урхан гэж юу юм бэ? гэж асуухад:

-Чи өөрөө бурхан шүү дээ. Бурханыг гадагшаа бүү эр. Өөр лүүгээ хайж ол. Ийм гайхамшигт хүн та өөрөө дотроосоо бурхан чанараа нээж ол гэсэн байдаг.

Х.ХҮҮХЭН

Өөр ертөнцөөр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.