| | USD/MNT 0₮

Эмэгтэй уран бичээчдийн "ГОО БЭХИ" үзэсгэлэн нээгдэнэ

Эмэгтэй уран бүтээлчдийн “ГОО БЭХИ” уран бичлэгийн АНХДУГААР үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн “Бичиг соёл” галерейд 2023.03.07-ны өдрийн 18:00 цагт нээлтээ хийнэ.

Тус үзэсгэлэнд 10 эмэгтэй уран бүтээлчийн 20 бүтээлийг дэлгэх юм. ОУ-ын “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан дэлгэж буй “ГОО БЭХИ” үзэсгэлэнг бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх, эмэгтэй уран бүтээлчдийн оролцоог дэмжих зорилгоор анх удаа зохион байгуулж буйгаараа онцлог юм.

           Тус үзэсгэлэнд:

1.    “Содон чимээ” сургалтын төвийн багш, уран бичээч Б.Алтантуяа

2.    МУЭ-ийн гишүүн, зураач Г.Жааханхүү

3.    “Хөх бичиг” бичиг соёлын төвийн уран бүтээлч Б.Оюунсайхан

4.    Монгол Улсын Консерваторийн багш Т.Цолмон

5.    Архивын Ерөнхий Газрын Үндэсний төв архивын дотоод ажил хариуцсан ажилтан Ч.Бямбадолгор

6.    Иргэний нисэхийн үндэсний төвийн Нислэгийн журам боловсруулалтын албанд шалгагч инженер М.Долгор

7.    Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн багш Д.Дуламсүрэн

8.    Томужин алтернатив сургуулийн багш Г.Сайнжаргал

9.    ЕБС-ийн 38 дугаар сургуулийн багш Х.Оюундарь

10. Их Засаг Мэргэжлийн Сургалтын Үйлдвэрийн Төвийн багш М.Удвалцэцэг нар оролцоно.

     Үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар “Бичиг соёл” галерей, ивээн тэтгэгчээр “SRP rising” group ажиллаж байгаа бөгөөд “ГОО БЭХИ” үзэсгэлэнг 2023.03.07-03.20 хүртэл үнэ төлбөргүй олон нийтэд хүргэнэ.

 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.