| | USD/MNT 0₮

СҮНС ДУУДАХ ТУХАЙ

Сүнс дуудах нь бөө мөргөлийн зан үйл юм. Монгол бөө мөргөлийн ёсонд хүн бүхэн сүнстэй, хүний бодь бие нь үхсэн ч сүнс нь үхдэггүй гэж үздэг. Хүн ямар нэгэн зүйлээс айж эмээн цочирдох үест сүнс зайлан одно. Сүнс зайлбал үхэх тийш хандах болохоор зайлан одсон сүнсийг заавал дуудан авчрах хэрэгтэй. Ийм тохиолдолд сүнс дуудах, сүнс даллах бөө мөргөлийн нэгэн зүйлийн зан үйл бий болжээ.

Сүнс дуудах нь нутаг, нутагт ялгаатай. Зарим нутагт сүнс зайлбал бүсийг нь тайлж даллан бөөлөх буюу хэт цахиурыг нь цахин бөөлж зайлсан сүнсийг буцаан оршоодог байна. Алтай, урианхайн бөө нар сүнс дуудахдаа аяганд дундуур ус хийж түүнд нь улаан утас сүвлэсэн зүү хийдэг. Ингээд аягатай усаа сүнс зайлсан хүнд бариулан бөөлнө. Бөөлж байхад сүнс нь ирвэл аягатай усан дээр байгаа улаан утасны үзүүрт мөнгөн ус шиг юм гялалзан харагддаг.

Түүнийг сүнсээ дуудуулж байгаа хүнд уулгана. Аяганы ёроолд утастай зүү үлдвэл, сүнс нь ирлээ гэж хэлнэ. Сүнс дуудахгүй удаан явбаас үхэл ирнэ.  

Өөр ертөнцөөр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.