| | USD/MNT 0₮

Ши Жиньпин Тайванийн тусгаар тогтнолыг эсэргүүцэхээ амлав

     Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн 14 дүгээр Их Хурлын анхдугаар чуулганы төлөөлөгчид Ши Жиньпинийг санал нэгтэйгээр БНХАУ-ын даргаар сонгосон билээ. Мөн гурав дахь удаагаа таван жилийн хугацаатай сонгогдсон анхны төрийн тэргүүн болсон юм.  

    Тэрээр 14 дүгээр Их Хурлын анхдугаар чуулганыг хааж үг хэлэхдээ Тайваний тусгаар тогтнолын төлөөх шинэчлэлийг эсэргүүцэх хэрэгтэйг онцолжээ. Мөн Хятад улсын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, Тайванийн хоолойн хоёр талын харилцааг энх тайвнаар хөгжүүлэхийг уриалсан байна. Түүнчлэн Ши Жиньпинийн олон жилийн холбоотон Ли Цян ерөнхий сайдаар сонгогдов. Бусад томилгооны хувьд цөөн өөрчлөлт гарч өмнөх сайд нар албан тушаалдаа хэвээр үлдэж Хятадын эдийн засгийг сэргээх хүндхэн даалгавартай болсныг шинжээчид онцолсон байна.

     Economist Intelligence Corporate Network байгууллагын Хятадын асуудал хариуцсан захирал Мэтти Бекинк "Эдийн засгийн нөлөө бүхий албан тушаалтнуудыг хэвээр үлдээсэн нь тогтвортой байдлыг хангахаар зорьж буй юм" гэжээ. Хятадын Засгийн газар 2023 онд эдийн засгийн өсөлтийг тав орчим хувиар өсгөх зорилт тавьсан юм. Гэвч өнгөрсөн жил тус улс эдийн засгаа гурван хувиар өсгөх зорилттой байсан нь сүүлийн хэдэн арван жилийн хамгийн сул үзүүлэлтүүдийн нэг байсан юм.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.