| | USD/MNT 0₮

О.Мөнхжинг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор боллоо

     "IHC" койныг зах зээлд нэвтрүүлсэн О.Мөнхжинг өнгөрсөн сараас эхлэн цагдан хориод байгаа. Тэгвэл түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг прокурорын байгууллагаас шүүхэд ирүүлжээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр прокурорын саналыг хэлэлцээд түүнийг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан болохыг эх сурвалж мэдээлэв.

Тэрбээр "Хэрэг шалгагдаж байх хугацаанд намайг хөндлөнгөөс нөлөөлж, оргон зайлж магадгүй гэдэг үндэслэлээр 30 хоног цагдан хорьж байна" хэмээн гомдол гаргасан ч шүүх хурал нь хойшлогдоод байсан билээ.

 

Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.