| | USD/MNT 0₮

Украины дайн эхэлснээс хойш Ши Жиньпин анх удаа Зеленськийтэй уулзана

     БНХАУ-ын дарга Ши Жиньпин Москвад айлчилсныхаа дараа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй цахим уулзалт хийх магадлалтай байна гэж Wall Street Journal  мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн оны хоёрдугаар сарын 24-нд дайн эхэлснээс хойших Зеленськийтэй хийх анхны уулзалт болох юм байна.

     Путинтэй уулзаж, Зеленськийтэй цахим уулзалт хийхээр төлөвлөж байгаа нь Украины хямралыг зогсооход Бээжин зуучлалын үүргээ илүү идэвхтэй биелүүлэх хүсэлтэй байгааг харуулж байна гэжээ.

     Ши Жиньпин ирэх долоо хоногийн эхээр Москвад айлчлахаар төлөвлөж байгаа талаар  Ройтерс агентлаг өнөөдөр мэдээлэв. Арванхоёрдугаар сарын сүүлчээр Путин Ши Жиньпинийг 2023 онд Москвад урьсан юм.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.