| | USD/MNT 0₮

ОНГОД АМИЛАХ ЁСОН

Онгод амилуулах нь бөө мөргөлийн зан үйл. Бөө, удган үхээд гурван жилийн дараа, тэдний сүнсийг онгод болгох зан үйл үйлддэг. Энэхүү үед бөө удганы өмсгөл, хэрэгслүүдийг нь гурван жил луст хадгалаад байгалийн эрчим хүчийг шингээж, хүний хөлс, амьсгал, хир буртаг, утааны үнэр зэргийг бүрэн арилгаад жинхэнэ хээрийн болгон цэвэршсэн гэж үздэг. Талийгч бөөгийн цогцсын үлдэгдлийг цэвэршүүлээд түүний гэрээсэлсэн ёсоор, эс гэрээсэлсэн бол сайн бөөгөөр үзүүлж тогтоосон газарт асарлана.

Ингэхдээ Хуулар овгийн бөөг том хэлбэрт хайст, Шарнууд овгийн бөөг сүрэнд, бусад монгол овгийн бөө нарт бол дээвэртэй найм хэлбэрийн асар барьж асарт талийгчтай цусан төрлийн холбоогүй бөгөөд түүнийг сайн мэдэх бөөгөөр лустай нэгдсэн сүнсийг дуудуулж онгон дүрийг амилуулах ёсон үйлдүүлдэг. Ингээд талийгч бөөгийн онгон дүрийг амилуулах ёслол төгсөж үүнийг хээрийн буюу гэрийн онгон болгодог.

Өөр ертөнцөөр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.