| | USD/MNT 0₮

ӨНӨӨДӨР АЛЬБЕРТ ЭЙНШТЕЙНИЙ МЭНДЭЛСЭН ӨДӨР

     Дэлхийн нэрт эрдэмтэн А.Эйнштэйн 1879 оны 03 дугаар сарын 14 буюу энэ өдөр мэндэлжээ. Германы жүүд гаралтай АНУ, Швейцарын хамгийн алдартай онолын физикч эрдэмтэн байв. Зөв дуудлага нь Айнштайн боловч социализмын үед Оросоор дамжуулан хүний нэрийг орос эх сурвалжийг баримтлан бичдэг байснаас ийнхүү олон нийтэд буруу хэвшжээ. Түүний онолын физикт оруулсан хувь нэмэр нь физикийн ертөнцийг асар ихээр өөрчилсөн билээ.

     Түүний судалгааны үндсэн чиглэл болох гол харьцангуйн онол нь орон зай ба цаг хугацааны ойлголтыг үндсээр нь өөрчилсөн юм. Тэрээр 1905 онд гаргасан "Хөдөлж буй биетийн электродинамик" гэсэн гарчигтай ажлынх нь агуулга нь харьцангуйн тусгай онол хэмээн тодорхойлогдсон билээ. Эйнштейн 1916 онд харьцангуйн ерөнхий онолоо нийтлүүлсэн. Мөн тэрээр Квант физикт дорвитой хувь нэмэр оруулсан бөгөөд 1905 онд хэвлүүлж байсан Фото-электроны эффектийн тайлбараараа 1922 оны арван нэгдүгээр сард 1921 оны физикийн Нобелийн шагнал хүртсэн билээ. Түүний онолын ажлууд болон E=mc2 масс-энергийн тэнцэтгэл нь атомын бөмбөг ба цөмийн энергийн хөгжилд шууд бусаар нөлөөлсөн. Мөн тэрээр Буддиззм үзэл сурталд шинжлэх ухаантай хамгийн ойр хэмээсэн байдаг.

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.