| | USD/MNT 0₮

ШААРДЛАГА, ШАНТААЖ ХОЁРОО ЯЛГАЖ СУР!!!

     Хаврын хаварт жагсаал цуглаанаас салдаггүй.

     Ялангуяа Орон нутагт зам тавих, эрдэс баялгаа хөдөлгөх, тэр байтугай геологи судалгааны ажил хийхэд хүртэл Орон нутгийн иргэд, малчдын нэр барьж ЖАГСААЛ, ЭСЭРГҮҮЦЛИЙН ХӨДӨЛГӨӨН өрнүүлж шантаажилдаг бүлэглэлүүд бий болсон.

     Тэдний ажил эхэлчихэж. Энэ сарын 13-ны өдөр хийсэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Бүрд сумын малчдын Хэвлэлийн бага хурал үүний тод жишээ. Өмнө нь үйл ажиллагаа нь эхэлчихсэн ажил үйлчилгээг зогсоож, гацааж шантаажилдаг байсан бол энэ удаад хэзээ, хэн, хэрхэн ашиглах нь тодорхойгүй, тэр байтугай нөөц нь ч тогтоогдоогүй лиценз барьж дайрч эхэллээ. Хаврын ажил ид эхэлж, зарим газарт хатуухан хавар болж мал төллөлтөд хүндрэл учирч байхад дээрх хоёр сумдын Засаг дарга нар оролцчихсон улстөржиж явна.

     Тэдний тавьсан асуудлын мөрөөр Орон нутаг дахь Байгаль орчны байцаагч нараас асууж тодруулахад:

     -Сум орон нутагт уул уурхай, орд лиценз хөндсөн ямар ч ажил явагдаагүй. Ганц нэг лиценз байдаг ч сүүлийн 10 жил хэн ч ирж тойроогүй мартагдсан. Нутгийн иргэд, малчид тайван байна гэсэн хариултыг өгч байгаа.

     Эндээс үзвэл Баян-Өндөр, Бүрд сумын Засаг дарга нар өөрсдийн гэх хэдэн малчин дагуулаад ямар ашиг сонирхол өвөртлөн энэ хүртэл ажил төрлөө алдан ирэв. Тэдний увайгүй үйлдэл дараа дараагийн жагсаал цуглаан, шантаажийн эхлэл, өдөөн хатгалт болж өгөх нь зайлбаргүй.

     Ер нь улс орон хөгжихийн тулд уул уурхай эрхэлж, зам харгуй шинээр тавих ажил цаашдаа ч хийгдэнэ. Гагцхүү үүнийг дагаж Хариуцлагатай уул уурхай, нөхөн сэргээлтийг л шаардана уу гэхээс алт сандайлсан гуйлгачин шиг байдаг явдлыг таслан зогсоох нь зөв юм.

     Тиймээс Орон нутаг дахь зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа, ажил албыг урагшлуулахад саад тотгор учруулдаг, зохион байгуулалтад орж ШАНТААЖ хийдэг малчид, тэдний нэр барьсан нөхдөд ЭРҮҮГИЙН хариуцлага хүлээлгэнэ гэсэн ам өчгөө АЖИЛ болгох цаг болж, Х.Нямбаатар аа!!!

      Гарцаагүй баримт, гарцаагүй тулгарах эрсдэл, учирч болзошгүй хохирлыг судалгаа тооцооллын үндэстэй барьж үгээ хэлэх иргэдийн шаардлага ШАНТААЖ хоёрыг ялгадаг болмоор байна.

 

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.