| | USD/MNT 0₮

Яруу найрагч Ц.Хуланг дахин нэг сар цагдан хорихоор боллоо

     Яруу найрагч, зохиолч Ц.Хуланг энэ оны нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө  эрүүгийн хэргийн 19.4 дүгээр зүйлээр буруутгаж тагнуулын байгууллагаас баривчилсан.

    Тухайлбал, Монгол Улсын иргэн Ц.Хулан гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан гэх үндэслэлээр шүүж байгаа. Энэ хэсэгт хамаарах шийтгэл нь 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял онооно.

Харин түүнийг хэвлэл мэдээллийн зарим эх сурвалжийн мэдээлснээр Х Богдыг тодруулах, алдаршуулах процесс өрнөж байх зуур гадаадын байгууллагатай хамтран ажилласан асуудлаар шалгаж байгаа гэх. Өнөөдөр түүний цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.