| | USD/MNT 0₮

Сураггүй алга болсон 19 настай охиныг хөнөөгөөд цогцсыг нуусан байжээ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө эмэгтэй 19 настай Д.М-ийг сураггүй алга болсон талаар мэдээлэл цацагдаж байв. Тухайн өдрөөс хойш цагдаагийн байгууллага орон даяар эрэн хайх ажиллагааг явуулж байсан аж.

Эрэн сурвалжлах ажлын хүрээнд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж сэжигтэн А нь сураггүй болсон гэх М-ийн амь насыг хохироож, цогсцыг нуусан байсныг олж тогтоожээ. Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажилллагааг Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн явуулж байна. Тус онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн А-г цагдан хорьсон байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.