| | USD/MNT 0₮

Дэлхийн хамгийн баян эрхэмийн ээж ГОВЬ брэндээр гоёжээ

     2023 оны дэлхийн баячуудын жагсаалтыг тэргүүлж буй “Tesla Motors”-ийн үүсгэн байгуулагч Элон Маскын ээж Мэй Маск Говь брэндээр гоёжээ. Тэрбээр Говь брэндийн пальтог сонгож, дэлхийн 30 оронд 10 мянга гаруй хувь хэвлэгддэг загварын чиг хандлагыг тодорхойлдог “The magazine” сэтгүүлийн тэргүүн нүүрийг чимжээ.

       Мэй Маскын сонгосон Говь брэндийн хар өнгийн пальто нь бүх насны эмэгтэйчүүдэд зориулагдсан бөгөөд өндөр өсгийтэй, түрийтэй, эсвэл спорт пүүз гээд бүх төрлийн гутал дээр  зохицож, эмэгтэйчүүдийг илүү хүчирхэг, бие даасан хэр нь дэгжин, тухтай мэдрэмжийг төрүүлдэг гэнэ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.