| | USD/MNT 0₮

МАРТАЖ БОЛОХГҮЙ СЭДЭВ: Сайжруулсан шахмал түлшинд ГУРИЛ хольж НИЙСЛЭЛИЙН иргэдийг хордуулжээ

Асу.мн сурвалжлах баг “Таван толгой түлш ХХК” ийн Зүүн бүсийн үйлдвэр дээр мэдээлэл авч ажиллав. Учрыг тодруулбал, 2019 онд шахмал түлш үйлдвэрлэж эхэлснээс хойш найрлагад өөрчлөлт ороогүй. Харин энэ жил зарим удирдлагуудын шийдвэрээр сайжруулсан шахмал түлшний найрлагад өөрчлөлт орсон гэсэн мэдээлэл анхаарал татаж байгаа юм.

2022 оны сүүл 2023 оны эхлэл үед буюу өнгөрсөн өвөл Нийслэлчүүд бид дарга, цэрэг гэлтгүй хортой утаагаар амьсгалсан гэдгийг олон олон баримт хэлж өгч байна. Таван толгой түлш ХХК-ийн удирдлагуудын эрээ цээргүй их шунал түүхий нүүрсийг боловсруулж шахмал түлш үйлдвэрлэхдээ гурил холих арга руу хөтөлсөн байна.

Идэж, ууж, цавчих нь дуусдаггүй, дундардаггүй дарга нар өөрсдөө хорт утаан дунд аж төрж байгаагаа мартатлаа Улсын төсвийг шамшигдуулах ажилдаа улайрчээ.

Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүнээр Нийслэлчүүд бид өдөр бүр амьсгалдаг. Одоо ч амьсгалж байгаа. Ирэх  өвөл ч цаашлаад ирэх 5 жил ч бид амьсгална, амьдарна, өвчилнө, амь насаа ч алдана.

Нэг өгүүлбэрээр хэлбэл, бидний эрүүл, амьд явах эсэх нь Таван толгой түлш ХХК-аас хамаарч байдаг. Үүний олон жишээнүүдийг 2019 оноос хойш нийтээрээ мэдэрсээр ирсэн.

Агаарын бохирдлыг бууруулах томоохон алхам хэмээн улс төр хийж байсан үе саяхан мэт санагдаж байна.  Мөн дээрээс нь попын хаад улс төрчид том дарга нар үйлдвэр дээр ээлж дараалан очиж нарийн үйл ажиллагааг сайн мэдэхгүй байж, заваар өгч олон нийтэд сайхан харагдаж байв.

Харин агаарыг бохирдлыг бууруулах шийдэл нь сайжруулсан шахмал түлш мөн гэдэг нь одоог хүртэл эргэлзээтэй. Яагаад гэвэл олон хүн угаартаж, олон айл уй гашууд автсан ч дарагдаад өнгөрч байв. Гэртээ ээжийнхээ энгэрт унтаад өглөө сэрээгүй бяцхан үрсийн үхлийн тоо гарын арван хуруунаас хэтэрсэн. Насаараа тахир дутуу болсон иргэд гэртээ одоо ч эмчлүүлсээр байгаа. Үүнийг тухайн үедээ айлд өрхүүд арчаагүй байсан гэж бүх арга хэлбэрээр цацаж, дахиад л иргэдийн буруу болоод үлдсэн байдаг.

Үүний цаад шалтгаан нь 2022 онд сайжруулсан шахмал түлшний найрлагад өөрчлөлт орсон. Өөрчлөлт оруулахдаа өнгөрсөн оны 10 сараас эхлэн доломит бодисыг барьцалдуулагчийн оронд ашиглаж, үйлдвэрлэл явуулж эхэлжээ. Доломит нь шохойн чулуу бөгөөд барилгын материал буюу замаск, гипс хийхэд ашигладаг байна. Доломит гэх бодисыг түүхий нүүрстэй хольж үйлдвэрлэсэн шахмал түлшийг иргэд хэрэглэснээр айл өрхүүдийн яндангаас шаталтаас үүссэн саарал өнгийн шохойн мананцар үүсдэг байна.

Шохойн мананцар агаарт дэгдэж, УГААРЫН ХИЙ үүсгэдэг. Үүнээс болж жил бүр иргэд хэдэн зуугаараа бурхан болж байгаагаас гадна бага насны хүүхдүүдийн тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, цаашид амьдралын чанар, ирээдүйд ямар хүн болохыг нь хүртэл шийддэг байна.

Тэр ч бүү хэл Манай улсад сүүлийн жилүүдэд гараад байгаа элэгний хавдарын хувилбарын гол үүсгэгч нь диметилсульфат гэж хүхэр агуулсан бодис байж болзошгүй гэсэн судалгааг эрдэмтэд нотолсон судалгаа бий.

1997 оны үед шохойн чулууг Майнтын хорих ангид олон жилийн хорих ялтай хоригдлуудаар шатаалгаж үйлдвэрлэл явуулдаг байжээ. Ингэхэд олон хоригдол амь насаа алдаж эдгэшгүй өвчин тусаж байснаар хоригдлуудын ажиллах цагийг багасгаж байсан гэдэг. 

ЭНЭ АСУУДЛААР БЭЛТГЭСЭН НЭВТРҮҮЛГИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ: https://www.facebook.com/AsuNewsMN/videos/888231539146275

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.