| | USD/MNT 0₮

УЛААНБААТАР - ДАРХАН ЧИГЛЭЛИЙН ХОЁР ЭГНЭЭ ЗАМЫН ШААРДЛАГАТАЙ САНХҮҮЖИЛТ БҮРЭН ШИЙДВЭРЛЭГДЛЭЭ

     Европын сэргээн босголт, Хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Төв Азийн бүс хариуцсан захирал Сюзанна Харгитай нийлбэр дүнгээр 22.5 сая еврогийн буцалтгүй тусламжийн гэрээнд 2023/03/16-ны өдөр гарын үсэг зурсан.
    Энэ хүрээнд Улаанбаатар - Дархан чиглэлийн 204,1 км авто замын нэмэлт хоёр эгнээ /нийт дөрвөн эгнээ, хоёр урсгалтай болгох/ замыг бүтээн байгуулахад шаардлагатай санхүүжилт бүрэн шийдвэрлэгдээд байна. Ингэснээр авто замыг дахин зузаатгаж илүү чанартай, даацын зам болгож ашиглалтад өгөх юм.
     Одоогоор нэмэлт хоёр эгнээ авто замын нийт ажлын гүйцэтгэл 60 гаруй хувьтай явагдаж байгааг ЗТХЯ-наас мэдээлсэн бөгөөд зам барилгын бэлтгэл ажлыг 02 дугаар сарын 10-наас эхлүүлж, 03 дугаар сарын 25-ны өдрөөс авто замын үлдсэн бүтээн байгуулалтыг үе шаттайгаар гүйцэтгэх юм.
Гүйцэтгэлийн график төлөвлөгөөний дагуу энэ 2023 ондоо багтааж нэмэлт хоёр эгнээ авто замын ажлыг хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгааг танилцууллаа.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.