| | USD/MNT 0₮

Хүний амь насыг хөнөөж, машиныг нь хулгайлж зугтсан хэргийг илрүүллээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... тоотод “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар тус тоотод оршин суух 50 настай, эрэгтэй “Э” нь биедээ 25 удаагийн зүсэгдсэн шархтай, амь насаа алдсан тогтоогджээ. Энэ сарын 13-наас 14-нд шилжих шөнө гарсан уг хэргийг 32 настай, эрэгтэй “О”, 31 настай, эрэгтэй “Э” нар хамтран үйлдэж, хохирогчийн Land Cruser маркийн тээврийн хэрэгслийг хулгайлан зугтсаныг илрүүлэн, баривчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.