| | USD/MNT 0₮

Г.ОЧИР-ЭРДЭНЭ ДҮҮ ИТГЭСЭЭР БАЙНА

     Бүтэн хоёр жилийн хугацаанд #Ochkono дүү маань энэхүү хүнд өвчинтэйгөө өдөр бүр, шөнө болгон тэмцэж байгааг хараад өөрийн эрхгүй бидний сэтгэл маш их эмтэрч зүрх минь зүсэгдэх шиг л болох юм.
     Тэр болгон дээр хүүгээ аргадаж, тэвчиж, загнаж, ухааруулж байгаа найзууд минь ямар их тэсвэр тэвчээр зааж байгаа бол доо хөөрхийс...
     Гадагшаа ил гаргаж уйлна, нуугдаж уйлна, дотогшоо уйлна...
    Энэ болгон дээр ээж хүн, эх хүн маш их ухаан зарж, хүүхдийнхээ шаналахыг, өвдөхийг, уйлахыг өдөр шөнөгүй харж өөрийн биеэр мэдэрч байгаа найзынхаа нэг ч гэсэн шөнийн нойрыг бүтэн хонуулах юмсан даа.
     Эмнэлгийн орон дээр хүүхэд насаа өнгөрөөж зөвхөн тэр өвдөлтийг яаж тэсэж гарах вэ? Хэзээ би гэртээ харьж ах дүү нартайгаа тоглох вэ? гэсэн бодлоос өөр юу ч бодож чадахгүй байгаа дүү минь цонхоор харан бусад хүүхдүүдийн тоглож байгаа, бусад хүүхдүүдийн хичээл сургуульдаа явж байгааг хараад их л шаналдаг байхдаа.
     Гэсэн хэдий ч БИ ЭДГЭНЭ ЭЭ, ЗААВАЛ ЭДГЭНЭ, БИД ЧАДНА гэсэн сэтгэлийн маш их тэнхээ байгаа учраас та гурав маань тун удахгүй бүх муу муухай зүйлээ ардаа орхин гарч, сайн сайхан болно гэдэгт найзууд нь ИТГЭЖ, НАЙДАЖ, ХҮЛЭЭЖ байгаа шүү.
Монголын ард түмнээсээ сэтгэлийн хандивыг чин сэтгэлээсээ хүсэж байна.
Та бүхнийг хүндэтгэсэн: Увертюра хамтлаг
Хандивын данс: 5300660607 ХААН банк
/Ж.Ганбаатар/
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.