| | USD/MNT 0₮

ТЭД хоригдсоор, ХЭРЭГ шалгагдсаар

Хорих 409-р ангийн үүдэнд чулуун дээр нэгэн үг сийлсэн байдаг. Тэр үг олон хүний зүрхийг сэрдхийлгэдэг гэдэг.

“Хорвоогийн ургаа чулуунд бүдэрсэн аавын хөвгүүдийн урсах нулимсыг арчсан танд баярлалаа”.

Энэ үг олныг бодогдуулдаг. Өнөөдөр бидний амьдарч буй нийгэмд шорон тийш зүглэх цуваа тасрахгүй байна.

Өнөөдрийн байдлаар ШШГЕГ-ын харъяа урьдчилсан хорих 462-р ангид сэтгүүлч С.Анхбаяр, IHC койны үүсгэн байгуулагч О.Мөнхжин, консул асан Д.Мөнх-Эрдэнэ нар цагдан хоригдож байна.

Дээрх хүмүүст нийтлэг нэг зүйл бий. Энэ нь олон нийтэд нөлөөлж, үзэл бодлоо хүчтэй илэрхийлдэг. Тэдний хийсэн хэрэг нь олон нийтийг аюулд автуулаагүй, хүн амины ноцтой хэрэг үйлдээгүй, террорист халдлага үйлдээгүй. Тэд Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн, МАН-ын дарга нарын булхайг илчилсэн бас олон нийтэд хүргэж чадсан. Харин үүнийх нь шанг эрх баригч намынхан цагдан хорих замаар мохоож, хүчээ харуулж барьж байна.

Олны дунд цагдан хорьж, эрүүдэн шүүж шалгаж байгаа нь нийгэм болон улс төр хэдийнэ шоронжсон байгааг харуулж байна гэж байгаа. Энэ ч үнэн.

Одоо хоригдож байгаа дээрх гурван хүн Эрүүгийн хуульд зааснаар бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн, мөнгө угаасан, Төрийн тусгай хамгаалалттай газар руу хууль бусаар нэвтэрсэн гэх зэрэг энгийн  гэж хэлж болохоор хэрэгт унасан.

Энэ хуулийн зүйл заалтууд нь зайлшгүй цагдан хорьж шалгах хэрэг мөн үү гэж хуульчдаас тодруулахад “БИШ” гэж хариулдаг.

Монгол улсын ЭРҮҮГИЙН хууль энгийн иргэн, хийж бүтээж яваа залууст, мөнгөгүй эрх мэдэлгүй хэн бүхэнд, Засгийн эсрэг дугарсан тэр нэгэн хүмүүст хэтэрхий хатуу үйлчилж байгаа.

Харин Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, ард иргэдийнхээ боломжийг хулгайлж, Улсын төсвөөс хулгай хийсэн, Монгол улсын газар нутгаа тендер нэрээр худалдсан, байгалийн баялагаа гадагш борлуулж баяжсан, албан тушаал мөнгөөр худалдаж авсан, улсаасаа мөнгө идээд гаднын орон руу зугтсан УЛС ТӨРЧДӨД, ДАРГА НАРТ үйлчлэхгүй байгааг бүх нийтээрээ харж байна.

Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.