| | USD/MNT 0₮

Согтуурсан үедээ хүний амь хөнөөсөн хэргийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, ... тоотод “Хүн нас барсан байна” гэх мэдээлэл иржээ.Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад тус дүүрэгт оршин суух 51 настай, эрэгтэй Б биедээ хөхрөлт, зулгаралт болон зүсэгдсэн шархтай амиа алдсан байв. Мөрдөн шалгах ажиллагаагаар 34 настай, эрэгтэй А  нь согтуурсан үедээ хохирогчийн амь насыг хохироосныг шуурхай илрүүлэн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.