| | USD/MNT 0₮

Путин, Жиньпин нар "Сибирийн хүч-2" хоолойн талаар ярилцаж, ОХУ байгалийн хийн нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ гэв

БНХАУ-ын даргын Москвад хийсэн төрийн айлчлалын хоёр дахь өдрийн дараа Владимир Путин, Ши Жиньпин нар хэвлэлийн бага хурал хийжээ. Тэд Украины дайныг зогсоох талаар ямар ч тохиролцоонд хүрээгүй эсвэл Путин, Ши нар уг тохиролцооныхоо талаар олон нийтэд ярихгүй байхаар шийдсэн бололтой гэж ВВС мэдээлэв.

Ши Жиньпиний хувьд энэ нь БНХАУ-ын даргаар улиран сонгогдсоноос хойших анхны албан ёсны гадаад айлчлал юм. Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувьд энэ нь өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд Олон улсын эрүүгийн шүүхээс түүнийг баривчлах шийдвэр гаргаснаас хойш гадаадын удирдагчтай хийсэн анхны уулзалт болж байна.

"2030 он хүртэлх Орос-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаанд гол салбаруудыг хөгжүүлэх төлөвлөгөөний тухай" зэрэг 14 баримт бичиг, хоёр хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан гэж мэдэгдэв.

Айлчлалын үеэр Хятадын удирдагч Владимир Путиныг энэ жил өөрт тохиромжтой цагтаа Хятадад айлчлахыг урьжээ. “Вашингтон Пост” сонин энэ урилгыг БНХАУ Оросыг дэмжиж буйн илрэл гэж нэрлэжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Ши Жиньпиний Москвад хийсэн айлчлалын талаар тайлбар хийхдээ, Путиныг гэмт хэрэг үйлдэхэд нь "дипломат хамгаалалт" болж байна гэж Хятадын удирдагчийг буруутгажээ.

Хэлэлцээний дараа хийсэн хэвлэлийн бага хурлаар Путин Хятадын Украин дахь энх тайвны төлөвлөгөөг дурдаж, "Баруун болон Киев үүнд бэлэн байгаа цагт" үүнийг зохицуулах үндэс суурь болгон авч болно гэв. Ши Жиньпин "Бээжин НҮБ-ын дүрмийг баримталж, энх тайван, яриа хэлэлцээг дэмжинэ" гэж  удаа даараа хэлж байгаа юм.

ОХУ Хятадад байгалийн хий, нефтийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд бэлэн байна гэж Владимир Путин мэдэгджээ. Түүний хэлснээр талууд мөн "Сибирийн хүч-2" хийн хоолойн төслийн талаар ярилцсан байна.

Кремльд гурван цаг үргэлжилсэн хэлэлцээний дараа хоёр улсын удирдагч "Орос, Хятадын иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн харилцааг гүнзгийрүүлэх тухай", "2030 он хүртэлх Орос-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаанд гол салбаруудыг хөгжүүлэх төлөвлөгөөний тухай" зэрэг 14 баримт бичиг, хоёр хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан гэж мэдэгдэв.

Орос улс Хятадад байгалийн хий, нефтийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд бэлэн байна гэж Владимир Путин мэдэгджээ. Түүний хэлснээр талууд мөн "Сибирийн хүч-2" хийн хоолойн төслийн талаар ярилцсан байна. Үүнээс гадна Путин ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх мах, үр тарианы экспортыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломж байгаа талаар мэдэгджээ.

"Файнэншл таймс" сонин Кремлийн ойрын эх сурвалжаас эш татан Орос Хятадаас хараат болж байгааг онцолжээ. Эх сурвалж ОХУ Хятадын түүхий эдийн  нөөц болж хувирч байна гэж ярьсан байна. "Логикоор харахад бид Хятадын нөөцийн колони болж байгааг харуулж байна. Бид Huawei-ээс серверүүд авч, Хятадад бүх юмаа нийлүүлэхээр болж байна. Тэд "Сибирийн хүч" хоолойгоор байгалийн хий авах болно" гэж тухайн эх сурвалж хэлжээ.

Эх сурвалж: ВВС

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.