| | USD/MNT 0₮

Хөөгдөөд явсан Д.Очирбат дахин ТНБД болно гэв үү

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын суудал эзэнгүй байгаа. Гэтэл салбартаа чадамжгүйгээ гайхуулж, хөөгдсөн хүн энэ албан тушаалд томилогдохоор “чичирч” явна. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Д.Очирбат. 

Тэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар 2016 оны 10 дугаар сард томилогдож, 2018 оны нэгдүгээр сард чөлөөлөгдөж байв.  Мэдээж цагтаа УИХ-ын гишүүн явсан хүн юу гэж албан тушаалгүй үлдэх вэ. Арга эвийг нь олж байгаад Улсын нэгдүгээр төв эмнэлгийн даргаар томилогдсон. 

Харамсалтай нь мөн л албан ажилдаа хариуцлагагүй хандсан гэгдэж дөрөвхөн сарын дараа ажлаа өгч байсан. Д.Очирбатыг тус эмнэлгийн даргаар очсон үеэс эмч, эмнэлгийн байгууллагын алдаа завхрал олширч, хоёр ч хүний амь эндсэн. 

Ёстой л бадарчин явсан газар балагтай гэгчээр түүний байгаа газарт хариуцлагагүйн зуд нүүрлэчихдэг. Тиймээс ч МАН-ынхан Д.Очирбатыг албан тушаалын томилгооноос хол байлгаж байв. Гэтэл оргүйгээс охинтой нь гэж бодсон уу мань Д.Очирбат ойрын өдрүүдэд ЭМЯ-ыг зорино хэмээн ихэд хурдтайгаар МАН-ын удирдлагуудыг эргүүлдэх болжээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.