| | USD/MNT 0₮

Реппер Текаши “6ix9ine” Өмнөд Флоридад байхдаа хэсэг бүлэг залууст зэрлэгээр зодуулжээ

Текаши “6ix9ine”-г Өмнөд Флоридагийн “LA” фитнест байхад хэсэг залуус зэрлэгээр зодсон байна.

Тухайлбал, 6ix9ine-ийн өмгөөлөгч Лэнс Лаззаро “Түүнийг мягмар /2023.03.21/ гарагт “LA” фитнесийн саун дотор байхад нь гэнэт хэд хэдэн залуус түүн рүү дайрсан. Текаши тэдэнтэй зодолдох гэж оролдсон боловч тэд хэтэрхий олуулаа байсан тул зугтаж амжилгүй зодуулсан. Тухайн үед 6ix9ine-д хамгаалалт байгаагүй, түүний хамгаалалтын баг хамт байгаагүй” гэж мэдэгджээ.

Тус фитнесийн ажилчид шуугианыг сонссон даруйд менежертээ мэдэгдсэн байна. Хэргийн газар цагдаа, түргэн тусламжийг дуудсан бөгөөд түүнийг түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэсэн байна. Жинхэнэ нэр нь Даниел Эрнандес хэмээх 26 настай хохирогчийн нүүр нь зүсэгдэж, хөхөрсөн байжээ.

Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.