| | USD/MNT 0₮

Ц.Батзаяа хүүг эмчлүүлэхэд шаардагдах төлбөрөөс 40 сая төгрөг цугларчээ

      Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулснаас хүнд гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй Ц.Батзаяа хүүг Турк улсад эмчлүүлэхэд эхний удаад 150 сая төгрөг шаардлагатай талаар аав М.Цогтбаатар нь өчигдөр мэдэгдэж, ард түмнээс хандив хүссэн. Тэгвэл одоогийн байдлаар хүүг эмчлүүлэхэд шаардагдах  эмчилгээний зардлын 40 орчим хувь буюу 40 гаруй сая төгрөг цуглараад буй аж. Хандив бүрэн цугларч, эмчилгээ хийлгэх боломжтой болонгуут Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар хүүг Турк улс руу хүргэх юм.

         Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.Гантуяа “Ц.Батзаяа хүү эрчимт эмчилгээний 12 дахь хоног дээрээ амьсгалын аппаратнаас гарсан. Эмчилгээ үргэлжлэн хийгдэж байна. Хавсарсан нөхөн сэргээх эмчилгээг хийх шаардлага байгаа. ГССҮТ шаардлагатай эмчилгээг хийж байна” гэсэн юм.

 

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.