| | USD/MNT 0₮

Казахстанд хаврын баяраа тэмдэглэлээ

      Казахстан улсад хаврын улиралтай учран золгосныг бэлгэддэг Наурызын баярыг өргөн дэлгэр тэмдэглэжээ. Гуравдугаар сарын 21-нээс эхлэн хаврын тэгшитгэлийн өдөр буюу Наурызын уламжлалт баяр Алматы хотын гудамжинд өргөн дэлгэр болж байна.

Алматы хотын гудамжинд хаврын эхлэлийг угтан өнгө өнгийн цэцэгс барьсан иргэд хуран чуулжээ. Тэд морь унаж, үндэсний хувцсаа өмсөн хөгжим тоглож, бүжиг хийн, ардын тоглоомоо тоглох зэргээр энэ үеэр хөгжилддөг байна. Наурызын баярыг тэмдэглэх нь хаврын тэгшитгэлтэй давхцаж буй шинэ жилийн баяр гэж мөн орчуулагддаг. "Наурыз бол бидний түүх, бидний уламжлал. Бид үүнийг агуу баяр болгон тэмдэглэдэг, учир нь энэ бол шинэ жил. Энэ бол амьдралын эхлэл юм, яагаад гэвэл бүх зүйлс цэцэглэж байна. Тиймээс энэ баяр бол сэргэн мандалтын баяр юм. Мөн бидний уламжлалт түүхэн баяр. Тиймээс бид бүх ард олонтойгоо хамт ингэж тэмдэглэдэг гэж "Алатау" язгуур урлагийн театрын жүжигчин Марал Анарбек ярьжээ.

      Энэ бол шашны баяр биш, харин байгаль шинэчлэгдэхийн бэлгэдэл бөгөөд 3-р сарын 21-нд буюу хаврын тэгшитгэлийн өдөр тэмдэглэж эхэлдэг байна. Мөн энэ үеэр казах уламжлалт хоолыг төрөл бүрээр урладаг байна.

“Хавар болмогц юуны түрүүнд наурызын көжэ, күрүт, адууны мах, бешбармарк зэргийг заавал баярын ширээнд дэлгэдэг хэмээн Алматы хотын иргэд сэтгэгдлээ хуваалцжээ. "Наурыз" гэдэг үг нь мөн энэ баяраар заавал байх ёстой уламжлалт сүүн шөл юм хэмээн тэд мөн тайлбарлалаа.

 

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.