| | USD/MNT 0₮
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Хоккейн IV Дивизионы Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн 3 дугаар сарын 23-нд 14:00 цагаас Филиппин-Индонез багийн тоглолтоор эхэлж, 17.30 минутад албан ёсны нээлтээ хийсэн юм.
ДАШТ Улаанбаатар хот дахь "Steppa Arena" мөсөн өргөөнд зохион байгуулагдаж байна. Монгол Улс анх удаа хоккейн Дэлхийн аварга шалгаруулах 4-р зиндааны тэмцээнийг зохиох эрхийг авч чадсан болохоор энэ удаагийн тэмцээнд үнэхээр ач холбогдол өгч байгаа. Үүнийг ДАШТ-ий нээлтийг зорьж очсон хүн бүр харсан байх.
Тэмцээний эхний тоглолт Филиппин, Индонез улсын шигшээ багийн хооронд болж, 14:0 харьцаатайгаар Филиппины баг өрсөлдөгчөө буулгаж авсан юм. Харин 18.00 цагаас болсон Монгол, Кувейт улсуудын багын хоорондох өрсөлдөөнд Монголын шигшээ баг 8:0 гэсэн онооны илүүрхлээр Кувейтын хоккейчдыг хожлоо.
Тоглолтын хуваарь:2023.03.25
14:00. Индонез - Кувейт
18:00. Филиппин - Монгол
2023.03.26
14:00. Кувейт - Филиппин
18:00. Индонез - Монгол