| | USD/MNT 0₮

Дарханы Арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтыг хувийн хэвшлээр хийлгүүлнэ гэв

Өчигдөр (2023.03.23) чуулганы хуралдаан дээр Дарханы арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт ямар шатанд явж байгаа талаар гишүүд асуухад  Хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Болорчулуун дараах хариултыг өглөө.

Дарханы арьс, ширний цогцолборыг хувийн хэвшлийн компани барьж байгуулж  байгаад зогссон. Тус компани Хөгжлийн банкнаас зээл авч хууль бусаар зарцуулсан, мөн туслан гүйцэтгэгч компаниудын дунд маргаан үүссэн зэрэг нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа юм байна. Холбогдох 3 яамны сайдын  тушаалаар байгуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна. Ямар ч байсан  төр дэд бүтцийг гүйцэтгээд  үлдсэн бүтээн байгуулалтыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ  гэсэн чиглэлтэй явж байна гэв.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.