| | USD/MNT 0₮

Өмнөговийн ИТХ-ын төлөөлөгч В.Мөнхбат дахин хүн зоджээ

      Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ваанчигийн Мөнхбат нь үүрэг хариуцлагаа үл хэрэгсэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хуулиудыг зөрчсөн үйлдлүүдийг удаа дараа гаргажээ. Хүн зодож гэмтээсэн, танхайрсан, төсвийн мөнгийг зоргоороо зарцуулсан  гэх мэт асуудлуудад олонтаа холбогдож байсан тэрбээр дахин шинээр хэрэг түвэг тарьсан байна. Эх сурвалжуудын хэлж буйгаар В.Мөнхбат нь Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч А-г зодож танхайрсан байна.

    В.Мөнхбатын өмнө нь холбогдож байсан хэргүүдээс сануулахад, Дундговь аймагт амь насаа алдсан гурван ченжийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдсан. Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ш.Б-г зодож гэмтээн 2017 оны есдүгээр сард  шүүхээр шийтгэгдсэн тогтоолтой.  

    Мөн 2012-2016 онд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд АН-аас сонгогдсон төлөөлөгч Т.З-г Нутгийн удирдлагын ордонд зодож танхайрсан,  аймгийн ИТХ-д МАН-аас сонгогдсон төлөөлөгч Ө.Б-г Голомт банкны байранд зодож танхайрсан, иргэн М-г  ажил, албан тушаалтай нь холбоотойгоор зодож, танхайрсан,  Даланзадгад сумын ИТХ-д нэг тойргоос сонгогдсон төлөөлөгч Б.А-г 2022 онд зодож хавиргыг хугалж байсан.   Даланзадгад сумын ИТХ-ын МАН-ын бүлгийн хуралд энэ онд оролцох үедээ  сумын ИТХ-ын төлөөлөгч А-г зодож танхайрсан гэх мэт олон балмад үйлдэл  түүнтэй холбоотой.

 

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.