| | USD/MNT 0₮

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бусдын интернэт банк ашиглан карт захиалж, их хэмжээний мөнгө залилах тохиолдол ихсэж байна

Иргэний цахим орчин дахь мэдээлэл ашиглах болон бусдын данс ашиглан их хэмжээний мөнгө залилах гэмт хэргийн гаралт өдөр ирэх тусам нэмэгдэж байгааг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мэдээллээ.

Тодруулбал, Бусдын цахим хаяганд хууль бусаар нэвтэрч, ойр дотны танил хүнээс чатаар мөнгө зээлэхийг хүсдэг. Ингэхдээ шилжүүлэг хийх дансыг нь өгч, итгэл үнэмшил төрүүлэх замаар мөнгө залилах тохиолдол буурахгүй байна.

Мөн интэрнет банкаар данс шинээр хүний нэр дээр нээж, гарган авсан хууль бус карт ашиглан бусдаас их хэмжээний мөнгө залилах тохиолдол нэмэгдэж байгаа нь иргэди өөрсдөө хувийн мэдээллээ бусдад алдаж, залилах төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүдэд боломж олгосоор байгаа юм.

Түүнчлэн “байр түрээслэнэ”, “зээл гаргана” гэх зэрэг зарыг их дагагчтай групп, пэйжүүдэд байршуулан тухайн зарын дагуу холбогдсон иргэдийг урьдчилгаа өгөх хэрэгтэй гэж залилдаг байна.  

Урьдчилгаа өгөхөөр хандсан иргэдэд таксины жолооч болон дэлгүүрийн худалдагч нарын данс ашиглан гүйлгээг гаргуулан авдаг аж.  “Байр түрээслэнэ” гэж зар тавиад хүний данс ашиглан мөнгө залилсан гэмт этгээдийг илрүүлэн шалгаж байна. Гэмт этгээд нийтдээ 15 удаагийн үйдлээр их хэмжээний мөнгө залилсан гэмт хэргийг баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтэст хэрэг бүртгэл нээн шалгаж байна.

Сэрэмжлүүлэг: Иймд  иргэд та бүхнийг цахим орчинд буй зараар гүйлгээ хийхгүй байх, бусдын дансны дугаарт хууртан мөнгөө шилжүүлэхгүй байх, бусдад хувийн мэдээлэл бүхий банкны дансаа ашиглуулахгүй байхыг анхааруулж байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.