| | USD/MNT 0₮

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Х.Баттулга, Ц.Элбэгдоржийн зуурсан бантанг чинь цэвэрлэх гэж үйлээ үзэж байна

      УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож Т.Аюурсайханыг Засгийн газрын сайдаас чөлөөлсөн захирамжийг танилцуулсан юм. Үүний дараа гишүүдийн асуусан асуултад тайлбар өглөө.

     Тэрбээр "Нүүрсний хулгайн хэрэгт зөвхөн Засгийн газар, Парламенттэй холбоотой хэрэг биш шүү. Энэ Эрдэнэтийн 49 хувиас авахуулаад Оюутолгой гээд энэ олон асуудлууд чинь АН-аас намаас сонгогдсон хоёр Ерөнхийлөгч.

Тодруулбал, Х.Баттулга, Ц.Элбэгдорж гээд хоёр нөхөртэй холбоотой. Энэ зуурсан бантанг чинь л буцааж цэгцлэх гээд үйлээ үзэж байна. Тэгэхээр үүнд улстөржөөд хэрэггүй. Тулгамдсан асуудлуудаа шийдээд явах нь зүйтэй.Тэр их материалууд Хөгжлийн банкнаас авахуулаад ил болж байна. Бусад нүүрстэй холбоотой асуудлууд удахгүй сонсголоор орох гэж байна. Түүн дээр бүх зүйл ил тод болно. Аяндаа иргэд өөрсдийнхөө дүгнэлтийг тавих байх" гэв.

 

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.