| | USD/MNT 0₮

Хилчид осгосон иргэний амь насыг аварчээ

     2023 оны гуравдугаар сарын 18-23-ны өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар цочир хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурсан.

     Энэ үеэр Хилийн цэргийн 0132 дугаар ангийн ... дугаар салбарын хилчид мотоцикл уналгатай 1 хүн хээр осголтын байдалтай ухаангүй хэвтэж байсныг ахлах ахлагч Г.Золжаргал, ахлагчтай байлдагч М.Гантулга, Б.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа 2023 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 30 минутад олж илрүүлэн, эмнэлгийн анхны тусламж үзүүлж эрдэнэт хүний амь насыг авран хамгаалжээ.

Мөн 172 тооны адууг хил давах эрсдэлээс сэргийлж иргэдэд учирч болзошгүй 189,2 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн байна.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.