| | USD/MNT 0₮

Ой тогтоолтын дэлхийн аварга Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар “The Brain” шоунд шилдгүүдийг яллаа

        Ой тогтоолтын дэлхийн аварга Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар Хятадын Jiangsu телевизийн "The Brain" шоу нэвтрүүлэгт өчигдөр оролцож, тус улсын тамирчдыг 5:6 харьцаатайгаар ялжээ. Тэдний өрсөлдөгчдийн тухайд “Тархины хаан” хочит Cheng Zhi Qiang болон өнгөрсөн оны Хятадын ой тогтоолтын аварга Xu Yangran нар байсан билээ. Тамирчид хүний алганы хээ тогтоох даалгавар хийж гүйцэтгэсэн байна. Хятадын тамирчин тэмцээний сүүлийн мөчид тоон дээр алдаа гаргаснаар охид бүтэн оноогоо авч, ялалт байгууллаа.

"The Brain" шоунд дэлхийн шилдэг тамирчид оролцож, оюуны чадвар сорьсон хүндхэн даалгавруудыг богино хугацаанд хийж гүйцэтгэдгээрээ онцлог юм.

 

Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.