| | USD/MNT 0₮

Ё.Басхүү Тиблисийн Их дуулгаас мөнгөн медаль хүртлээ

      Монголын жүдочид Гүржид явагдаж буй Тиблисийн Их дуулга тэмцээнд оролцож байна. Өчигдөр хөнгөн жингийн барилдаанууд явагдаж эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд зодоглосон Ёндонпэрэнлэйн Басхүү мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөж, Гүрж, Израйл, Итали, Украйны бөхчүүдийг ялснаар ийнхүү шигшээ барилдаанд Киргызстаны Айбек Уулутай зодоглосон юм. Гэлээ ч барилдаан эхлээд удалгүй Айбек Уулу нааж итэх мэхээр Ё.Басхүүг цэвэр ялав. Ё.Басхүү хамгийн сүүлд, өнгөрсөн оны 12-р сард Токиогийн их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ.

 

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.