| | USD/MNT 0₮

Дорнод аймгийн Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ

       Энэ сарын 21, 22-ны өдрүүдэд орсон их хэмжээний нойтон цас зудтай байгаа Дашбалбар, Баян-Уул сумдыг гамшгийн нөхцөлд хүргээд байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн аймгийн Онцгой комиссын даргаар ахлуулсан бүлэг, Онцгой байдлын газар, цэргийн ангиас 30 албан хаагчийг дайчилж цасанд дарагдсан малчин өрхүүдийн хашаа хороог чөлөөлж, хариу арга хэмжээ авахаар ажиллаж эхэллээ. Дээрх сумдын Онцгой комисст зэргэлдээх сумдын аюулгүйн нөөц болон хувийн хэвшлээс 1500 боодол байгалийн хадланг татан төвлөрүүлж, Баян-Уул сумаас Ульхан боомт хүртэлх цасанд боогдсон 50 км замын зорчих хэсгийг хусаж хэвийн болгохыг холбогдох байгууллагуудад аймгийн Онцгой комиссоос үүрэг болгосон байна.

      Цас, нойтон цас аравдугаар сараас гуравдугаар сар дуустал хугацаанд 10 мм-ээс болон түүнээс дээш зузаантай орсон тохиолдолд гамшигт үзэгдэлд тооцдог. Өнөөдрийн байдлаар дээрх сумдад цасны зузаан 20 см-т хүрчээ.



Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.