| | USD/MNT 0₮

Монгол банкны ерөнхийлөгч асан Л.Пүрэвдоржийн том хүү П.Хангал Боловсролын зээлийн сангаар сурсан ч одоог хүртэл зээлээ төлөөгүй

Боловсролын зээлийн сангаас буюу улсаас зээл авч гадаададын өндөр төлбөртэй сургуульд суралцсан хэрнээ төлбөрөө эргэж төлөөгүй УИХ-ын гишүүд болон өндөр албан тушаалтнуудын хүүхдүүдийн асуудал нийгэмд багагүй шүүмжлэл дагуулж байна. Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн болон Засгийн газрын сайд нарын хүүхдүүдийн нэрс толгой дараалан олон нийтэд ил боллоо.

Тэгвэл гадаадад сурах гэж зээл аваад алга болсон эрхмүүдийн нэрсийг цааш шүүрдвэл Л.Пүрэвдоржийн П.Хангал гэсэн нэр харагдав.   Тэрээр 1998 онд Нидерландын Маастрихтын их сургуульд Магистрт суралцахаар 6000 ам.долларын зээл аваад төлөлгүй өнөөдрийг хүрчээ. 

УИХ-ын гишүүн, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, өөрийн үеэл, Байгаль орчны сайд асан У.Барсболдын хамт Хөшөөтийн уурхайг хятадуудад зарсан гэгддэг Л.Пүрэвдоржийг хүмүүс мартаагүй биз.

Түүний хүү П.Хангал улс төрд ч хүч үзэж 2016 онд Ховд аймагт бие дааж нэр дэвшээд өвдөг шороодож байв. Мөн барилгын салбарт багагүй олон өндөр зэрэглэлийн байшин хороололын төсөл хэрэгжүүлж байсан. Тодруулбал, Seven star 1 болон 2, “Хан хур холдинг ХХК”-ийн ТУЗ-ийн Зөвлөхөөр ажилласан байсан намртай нэгэн.

Харин П.Хангал сонгуульд өвдөг шороодсон ч намд хандив өгөх замаар МАН-ын хунтайж нарын бүлэглэлд багтаж байснаа 2011 онд МАХН-руу орж, улмаар нарийн бичгийн дарга хүртэл дэвшиж байсан билээ.

Үеэл ах У.Барсболд нь Байгаль орчны сайд байхдаа Зайсан толгойн газрыг хамаатнууддаа өгсөн үү яасан, ямартай ч П.Хангал Зайсан толгойн баруун талын газрыг тэр чигт нь эзэмшиж, Орон сууц, хаус хороолол барьж байгуулсан байдаг. 

Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.