| | USD/MNT 0₮

Н.Учрал: Төрийн байгууллагууд руу мэдээллээ ил тод байлгах албан хүсэлтийг хүргүүлсэн

Өнөөдөр  буюу энэ сарын 27-ны өдөр УИХ-ын гишүүн, Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал  “Шилэн ажиллагаа”-ны талаар мэдээлэл өглөө.

     Тэрээр хэлэхдээ:   “Шилэн дансны тухай хууль батлагдсанаар Шилэн данс хөтлөх үйл ажиллагаа эрчимтэй хэрэгжиж эхэлсэн. Гэсэн хэдийн ч одоогоо тусгай зөвшөөрөл бүхий 8  байгууллага Шилэн дансны хуульд заасан мэдээллээ бүрэн ирүүлэхгүй байгааг онцоллоо.

      Цахим хөгжлийн яам байгууллагуудын мэдээллийн санруу нь ороод шууд шилэн  мэдээллэх эрх, үүрэг байхгүй учир төрөөс тусгай зөвшөөрлийн хүрээнд 3450 зөвшөөрөл авсан 8 байгууллага буюу төрийн бүх шатны байгууллага, Яам, Агентлаг, 21 аймаг, Нийслэлийн засаг даргын тамгын газар, төрийн өмчит компаниудруу Шилэн дансны тухай хуулийн хүрээнд мэдээллээ ирүүлэх, ил тод байлгах албан хүсэлтийг хүргүүлсэн. Ингэснээр хаалттай дутуу мэдээллийг илрүүлэх, хянах, мэдээллийг боловсруулж мэдээллүүд дээр дүн шинжилгээ хийж нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээх нөхцөл бололцоо бүрдэнэ” гэлээ.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.