| | USD/MNT 0₮

Эрдэмтэд УИХ-ын гишүүд 152 байх тоог шинжлэх ухааны аргачлалаар тооцоолжээ

 

Тодруулбал: Энэ хаврын улс төрийн халуун сэдэв Үндсэн хуулиа өөрчилж, гишүүдийн тоог нэмэх асуудлаар өрнөж байна. Учир нь 30 жил мөрдөгдсөн Үндсэн хуулийг үүргээ гүйцэтгэсэн гэдэгтэй олон нийт санал нэгдэж байгаа юм. Түүнээс гадна эрдэмтэн судлаачид УИХ-ын гишүүдийн тоог 152 байх шинжлэх ухааны тооцооллыг гаргалаа. Энэ талаар МУИС-ийн Эдийн засгийн танхимын дэд профессор Н.Ууганбаатар парламентын гишүүдийн тоог 152-т хүргэх ёстой гэж үзэж байгаа. Тэрээр “ Математик аргачлалаар авч үзвэл УИХ-ын гишүүний тоо 76 байх юм бол улс төрийн 2.3 намын төлөөллөөс бүрдэнэ гэсэн тооцоо гарч байгаа. Бодит байдал дээр ч ийм байна. 1990 оноос хойш хоёр нам ээлжилж төр барьдаг, цөөн хэдхэн хүн л УИХ-ын гишүүн болж байгаа. Тэгвэл гишүүдийн тоог нэмснээр хоёр нам ээлжилж төр барьдаг, намын нэрээр л парламентад орж ирдэг байдал өөрчлөгдөнө” гэж үзэж байгаа юм.

Тэгвэл доктор, дэд профессор Д.Бумдарь гишүүдийн тоог нэмснээр юу өөрчлөгдөх вэ? гэсэн асуултад тодорхой хариулт өгчээ. Тэрээр “Гишүүдийн тоог 152 болгож нэмснээр олон зүйл өөрчлөгдөнө. Тухайлбал, төсөв хувирлалтад хяналт тавих боломж бүрдэнэ. Өнөөгийн 76 гишүүн зөвхөн тойргийн төлөө ажилладаг. Тэгвэл гишүүдийн тоог нэмэхээр хөгжлийн бодлогын төлөө, мөрийн хөтөлбөрийн төлөө ажиллана гэж ярьж байна.

УИХ-ын гишүүн 152 байх эрдэмтэн, судлаачдын тооцоололтой АН санал нэгдэж байгаа юм.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.