| | USD/MNT 0₮

Баянгол дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах асуудлыг дахин хэлэлцэж байна

       Өнөөдөр /2023.03.29/ Баянгол дүүргийн ИТХ хуралдаж Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Өнгөрсөн жил дээрх асуудлаар дүүргийн ИТХ хуралдаж төлөөлөгчдийн 73 хувиар огцруулах санал нийслэл рүү хүргүүлсэн хэдий ч тухайн хүнийг Засаг дарга хэвээр үлдээсэн. 

       Тэгвэл Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг Хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж байх үед татвар төлөгчдийн мөнгөөр томилолтын зохисгүй захиран зарцуулсан мөн Баянгол дүүргийн эмнэлгийн чанар муудсан зэрэг ажилдаа хариуцлагагүй хандаж буй асуудлаар ийнхүү дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид дахин хэлэлцэж байна.  

      Хуулиараа тухайн асуудал өргөн баригдаад шийдвэрлэгдээгүй бол жилийн дараа дахин оруулж болно гэж заасан байдаг. Иймээс жил үргэлжилж байгаа дээрх асуудлыг дахин хэлэлцэж буй нь энэ юм. 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.