| | USD/MNT 0₮

Н.НАРАНБААТАР: Би хуучин байраа зарж, УИХ-аас дэмжлэг үзүүлсэн 50 сая төгрөгөө нэмээд дөрвөн өрөө байр авсан

    УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар тайлбар өглөө.  

    Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд гэрчийн мэдүүлэг хоёр удаа өгсөн. Яллагдагчаар татагдсан үндэслэлтэй санал нийлэхгүй байгаа. Мөрдөн байцаах шатны асуудлыг ярьж болохгүй гэсэн. Одоо харин Халдашгүй байдлын дэд хорооны хуралд оролцохоороо тайлбар хийе. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэгтэй санал нийлэхгүй байна. Би ямар хулгай хийсэн биш өөртөө итгэлтэй байна. Мөрдөн шалгах ажиллагаанд УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал саад учруулж байна гэсэн үндэслэлтэй санал нийлэхгүй байгаа. Миний хувьд дуудсан үед нь очсон. Очоод тайлбараа өгсөн. Надад хууль зөрчсөн зүйл байхгүй. Нүүрс хулгайлаагүй. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудал ярьж байна. Би хоёр өрөө байраа зарж, түүн дээр УИХ-аас дэмжлэг үзүүлсэн 50 сая төгрөгөө нэмээд дөрвөн өрөө байр авсан. Үүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж яриад байгаа юм" гэсэн юм. 

 

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.