| | USD/MNT 0₮

А.Долгион: нь Цаад утгаараа тамхи үйлдвэрлэгчид рок поп урлагийн наадмын эсрэг зүйл явуулсан гэж үзэж байна

Фокус” ТББ-ын нэрийг ашиглаж, цахим орчинд буруу ташаа мэдээлэл түгээж байгаа талаар тус байгууллагын төлөөлөл өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулав. Тодруулбал, Фокус” ТББ  олон улсын зэрэгтэй бөгөөд Tabocco Reduce Project /Тамхины хэрэглээр бууруулах төсөл/ хэрэгжүүлдэг байна.

Фокус ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Соёлын гавьяат зүтгэлтэн А.Долгион үүсээд буй асуудлын талаар өөрийн байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Хэл ам болоод буй асуудлын цаад утга нь Playtime наадмын эсрэг үйл ажиллагаа явуулаад байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж байна. Би тус наадмын үндэс суурийг тавьсан хүний хувьд эсрэг сурталчилгаа явуулахгүй. Энэхүү явуулж буй үйл ажиллагаа нь цаад утгаараа тамхи үйлдвэрлэгчид рок поп урлагийн наадмын эсрэг зүйл явуулсан гэж үзэж байгаа. Барууны хамтлагууд ямар ч нэртэй байж болно. Түүний нэрийг махчилж орчуулаад олон нийтэд буруу ойлголт төрүүлсэн” гэлээ.

Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.