| | USD/MNT 0₮

Х.НЯМБААТАР: Гадаад улс руу оргон зайлсан этгээдтэй холбоотой бодит мэдээлэл өгсөн иргэнийг 10 мянган ам.доллараар урамшуулна

    Авлигатай тэмцэх “Шувуу” ажиллагааны явцын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газраас “Шувуу” ажиллагаанд дэм тус болох үнэн бодит мэдээлэл өгсөн хүнийг урамшуулах шийдвэр гаргасан. Оргон зайлсан, гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийн талаар өгсөн мэдээлэл нь хэрэв батлагдвал 10 мянган ам.доллараар урамшуулна гэсэн үг. “Шувуу” ажиллагааны хүрээнд иргэн Т.Бадамжунайг Филиппин улсаас шилжүүлэн авсныг та бүхэн мэдэж байгаа. Саяхан АТГ-ын ажилтан Төгсбаяр Унгар улсаас өөрөө холбогдож, хэргээ шалгуулахаар ирсэн. 22.1.2-т заасан гэмт хэрэгт шалгагдаж буй хүн. Мөн иргэн Болортуяа өөрөө БНСУ-аас холбогдон ирж, хэргээ шалгуулж байгаа. Тэдэнд таслан сэргийлэх арга хэмжээ авч, хилийн хориг тавьсан байгаа. Ойрын үед БНСУ-аас хэд хэдэн хүнийг албадан ирүүлэхээр ажиллаж байна. Нэр, усыг нь хэлэх боломжгүй байна” гэлээ.

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.