| | USD/MNT 0₮

МАН ДАРААГИЙН СОНГУУЛЬД ШААНСГҮЙ

         Монголчуудыг “Элгээр нь хэвтүүлээд байгаа” МАН дараачийн сонгуулийн өмнө өөрсдийн “ЯЛАХ” боломжит байдлыг эрэлхийлэн Сонгуулийн тухай хууль”-нд нэмэлт өөрчлөлт оруулахаар зүтгүүлж байна. Энэ нь эрх барьж байгаа намын том аранга. Ардчилсан тогтолцоонд шилжсэн сүүлийн 30 гаруй жил намууд ийм туршилтууд хийсээр өнөөг хүрснийг нийгмийн тогтолцооны тогтворгүй байдал, сонгогчдын дадал болоогүй сонголтууд бэлхэн гэрчилдэг. Манай улсын нөхцөлд хамгийн дөхүү таарч байсан нь 2012 оны сонгуулийн холимог өөрчлөлт байв.

Тэгвэл МАН ҮХНӨ-ийн хүрээнд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна гэдэг агуулгыг тусгах гэнэ. Ингэснээр нэгдүгээрт, сонгуулийн тогтолцоо маш ойлгомжтой болно. Хоёрдугаарт, нэг тогтолцоог цаашдаа тогтмол ашиглана гэсэн үг. Пропорционал элемент орж ирснээр төсөв “эрүүлжих”, улс оронд нэн шаардлагатай байгаа том төслүүдийг урагшлуулах, төлөөлөл хангагдах зэрэг олон ач холбогдолтой. Иргэдийн зүгээс:

1. Парламент хоёр танхимтай болох

2. Сонгуулийн системийг холимог болгох цаашдаа пропорционал болгох

3. Гишүүдийн тоог нэмэн ядаж 120 орчим болгох

4. Газрын баялаг бүх ард түмний өмч тул төр захиран зарцуулахдаа ард түмнээсээ асууна гэж оруулах гэсэн заалтуудыг тусгахыг дэмжинэ хэмээн илэрхийлээд байгаа. Хоёр танхимтай болох тохиолдол зайлшгүй ирэх сонгуулийн гол хараалсан онь байж гэмээнэ сонгуулийн хуульд мэдлэгтэй, боловсролтой эрдэмтэн, эх оронч хүмүүсийг оруулах хаалга үүдийг нээж өгөх хэрэгтэй. Үүний тулд Ухуулагч гэх намын мөрийн хөтөлбөр бүрэн гүйцэт уншдаггүй, ойлгодоггүй хүмүүсийг ажиллуулахыг эрс хориглох нь зүйд нийцнэ.

Э.Батүүл сонгуулийг можаритар болго, манай нам жижиг тойрогт ялна гэж З.Энхболдыг шахсаар байж хийлгэсэн нь том алдаа байсан. Түүнийхээ шанд МАН-ыг хоёр удаа найман жил хэт олонх болголоо гэсэн иргэдийн ба АН-ын гишүүдийн бухимдал их байна.

Энэ тогтолцоо нь түгээмэл хэрэглэдэг таван хувилбартай бөгөөд хоёр нь олонхын (plural) буюу нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан хүн ялах дүрэмтэй харьцангуй олонхын болон багц саналын тогтолцоо, гурав нь мажоритар буюу үнэмлэхүй олонхын нийт хүчинтэй саналын талаас илүү хувийг авсан нэр дэвшигч ялах дүрэм үйлчилдэг хоёр шаттай тогтолцоо, альтернатив болон нэмэлт саналын тогтолцоо болно.

МАН Засгийн эрхэнд гарахаараа улс орон хөгжүүлдэггүй өөрсдөө л идэж уухыг хичээдэг тул хулгай дээрэм ийм болсон. АН гарахдаа 30% идэж 70% хувьд нь улс орноо хөгжүүлэхээр ажилладаг бол МАН дарангуйлсан ужиг тогтолцоог баримталж 100% идэж уудгийн жишээг бид харж байна.

МАН өөрсдийгээ социолдемократ үзэл баримтлалтай гэж зарлаад зальдах гээд үнэн дүр нь илэрснээр угийн коммунист гарвалаасаа холдож чадахгүй байгаа нь илэрхий болсон. Нэг нам УИХ-д олонхын суудал авна гэдэг нь хар утгаараа СОЦ мэдэлд иргэд хураагдана гэсэн үг.

Иймээс олон ургальч үзлийн салхи сэвүүлж олон нам УИХ-д суудал бүрдүүлж гэмээнэ улс орны хөгжилд илүү үр дүнтэй. Гэтэл АН дотроо учраа олох гэж хичээсээр цаг алдаж байна. Учир нь АН учраа зөв олчихвол, “Иргэний зориг” нам, ШИНЭ намууд нэгдэхэд бараг л бэлэн байгаа. Том хүчний өөдөөс эвсвэл хамгийн багадаа 45%-ийн суудал авах боломж АН ба бусад намуудад бий.

Иргэдийн халаас, ходоод хоосон МАН-ын түрийвч зузаан, хундага нь дүүрэн байгаагийн гол илрэл нь тэд иргэдийн татварын мөнгийг толгой мэдэн захиран зарцуулж буйд л байгаа.

ҮХНӨ-д эх оронд тустай, шинэ соргог зүйл заалт оруулахыг чих тавин чагнаж, нүд салгалгүй анхаарах л үлдлээ. МАН-д ирэх сонгуулийн босоо цагаан тоос хөдөлгөх ШААНС бий юу?...

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.