| | USD/MNT 0₮

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ авлига авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн ч Засгийн газрын хүрээнд хэргээ нуун дарагдуулжээ

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнийг өнгөрсөн онд АТГ-аас гомдол мэдэллийн дагуу шалгаж үндэслэлгүй хөрөнгөжсөн, бусдаас авлигал авсан, ХОМ-гээ буруу мэдүүлж зарим хөрөнгөө зориудаар нуун дарагдуулсан зэрэг Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэнг тогтоосон байдаг. Энэхүү шалгалтын ажиллагааны албан тоотыг одоогоос хоёр сарын өмнө Засгийн гакрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн ч нам дарагдсан байна.

Энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодруулахад: Булган аймгийн засаг дарга Ариун-эрдэнэ хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлэхдээ худлаа мэдүүлсэн. Өөрийн нэр дээр байдаг өмч хөрөнгүүдийг мэдүүлээгүй гэдэг үндэслэлээр гомдол гарч АТГ-аас үүнд шалгалт явуулж хариуцлага тооцох асуудал хөндөгдөж ирсэн байна. Энэтэй холбоотой асуудлаар аймгийн ИТХ болон холбогдох бүлэг, намынх нь бүлгүүдээс санал авахаар ЗГХЭГ-ын дэд дарга Бямбасүрэнгийн баг ажиллаж байгаа. Шүүр ажиллагаатай холбоотойгоор энэ асуудал яригдах ёстой. Хуулийн байгууллагаар авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон түүний хувтд ажлаасаа чөлөөлөгдөх бүрэн үндэслэл болно”  гэсэн билээ.

Гэсэн ч өнөөдрийн хүртэл шүүр ажиллагааны хүрээнд түүнд хариуцлага тооцох нь битгий хэл, улс төрийн хүрээлэлд асуудлыг нь нуун дарагдуулсаар байна.

Угтаа бол авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон дарга нарыг шүүрдэнэ хэмээн сүржин мэдэгдсэн ч түүнийг шүүрдээгүй. Харин ч бүүр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хуулийн байгууллагын албан бичгийг нуун дарагдуулж улс төрийн нөлөөллөөр хамгаалж байгаа нь харамсалтай.

Б.Ариун-Эрдэнэ өдгөө Булган аймгийн аж ахуй нэгжүүдээс өндөр их хэмжээний авлига авч, албан тушаалын байдлаа урвуулан ашигласаар байгаа нь хэвлэлийн хуудаснаа ил болсон ч хуулийн дагуу хариуцлага хүлээгээгүй хэвээр байна.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.