| | USD/MNT 0₮

Д.АМАРБАЯСГАЛАН: Шүүр ажиллагааны хүрээнд 187 төрийн алба хаагч ажлаасаа чөлөөлөгдсөн

     Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

    Тэрбээр "Ерөнхий сайд, Засгийн газар Монгол Улс дахь хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн, ардчилсан нийгмийг бүтээх чиглэлд ажиллаж байна. Засгийн газрын шийдвэр бодитой байх хэрэгтэй. Тиймээс төрийн байгууллагын үндэслэлээр биш иргэд, олон нийт, төрийн бус байгууллагын, мэргэжлийн  байгууллагын оролцоонд тулгуурлан санал гаргадаг болно. Сүүлийн үед салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж байгааг анзарсан байх. энэ долоо хоногт хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажилласан. 

    Ерөнхий сайд хүний язгуур эрхийг хамгаалж, амьдрах таатай орчинг бүрдүүлэн ажиллахад анхаарах талаар ярилцсан. Мөн шүүр ажиллагаатай холбоотой мэдээллийг хүргэж байна. Нийт 3000 гаруй байгууллагаас мэдээлэл ирэх ёстой. Одоо 1343 байгууллагаас мэдээлэл ирүүлсэн байна. 44.8 хувь нь мэдээллээ ирсэн бол 183 байгууллагаас зөрчилгүй, 1963 байгууллагаас зөрчилтэй талаар тайлан ирүүлсэн. Өнөөдрийн байдлаар 187 албан тушаалтныг чөлөөлж, сахилгын арга хэмжээ авсан 27, зөрчил арилгуулсан 172 ажилтан байна. Үлдсэн байгууллагууд бүрэн мэдээллээ ирүүлээгүй байгаа. Цаг хугацаандаа багтаж, мэдээллээ өгнө. Түүнчлэн "Оюу толгой"-н ТУЗ-ийн гишүүнийг томилоо. Тодруулбал, Ж.Тананг ТУЗ-ын даргаар томилон ажиллуулахаар болсон" гэлээ. 

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.