| | USD/MNT 0₮

ТУЗ-ЫН ОХИН ТАНА-Х УУ, ТОНО-Х УУ?

Оюутолгойн ТУЗ-д Монголын талыг төлөөлж “адлуулсан өвгөн” Н.Багабандийн оронд томилогдож буй Тана нь УИХ-ын Тамгын газрын гадаад харилцааны хэлтэст ажилладаг, элчин сайд асан Жамбалдоржийн охин юм.

            Тэрээр сэтгүүлчдийн өмнө Засгийн газрын УРИЛГААР ТУЗ-д сонгогдсондоо маш их баяртай байгаагаа илэрхийлсэн. Нэг хүний баярлах яах вэ? Иргэд мааш их баярлахгүй олон жил болж байгааг даруухнаар сануулах нь зүйтэй.

            Түүний аав Оюутолгойн ТУЗ-д байгаа Байгаль орчны сайд асан Н.Цэрэнбаттай хамтарч томоохон гэрээнүүдэд гарын үсэг зурж байсан нь үнэн.

            Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн, Риотинто-д ажиллаж байсан туршлагатай гэх охины ард иргэд сэжиглэнгүй нүдээр анзаараад амжсан. Учир нь Монголын томоохон хулгайчид гадаадад мэргэжил эзэмшдэгийг тэд сайн мэднэ.

            Тэгээд ч ганцхан охин очоод Монголыг төлөөлнө гэж ХЭЗЭЭ Ч БАЙХГҮЙ. Юу үнэн ТЭР ҮНЭН. Учир нь Оюутолгойг БИД биш ТЭД удирддаг гэдгийг мэддэг бол Ж.Тана маш их баярлахгүй л байсан байх.

            Сэтгүүлчийн зүгээс асуухад: ТУЗ-д “Монголыг төлөөлж уригдсан” Ж.Тана Оюутолгойд ТАНА-х гэж очив уу, ТОНО-х гэж уригдав уу?

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.