| | USD/MNT 0₮

Н.АЛТАНХУЯГ: Би хулгай хийсэн бол Ч.Сайханбилэг шиг гадаадад явж байх байлаа

   80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох Хөгжлийн Банкны хэргийн шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгчдийн хэргийн материалыг уншиж, танилцуулж байгаа юм. 

   Энэ үеэр Шүүгдэгч Н.Алтанхуяг: Намайг ЗГ-ын хоёр тогтоолоор буруутгаж байгаа. Яаж Ерөнхий сайд хүн, сайд нартайгаа хуйвалдаад сууж байх юм бэ. ЗГ-ын тогтоолоор хүнийг буруутгадаг зүйл надаас хойш бүү байг. Би хулгай хийсэн бол Ч.Сайханбилэг шиг гадаадад явж байх байлаа. Сэтгэлтэй ажилласан нь шүүгдэж, сэтгэлгүй ажилласан нь гадаадад зугаалж явна. Зээл гээд ярьж байна. Зээл өгөнгүүт л хохирол гэж яаж үздэг юм бэ. Эдийн засгийн А үсэг ч алга. Ийм тэнцвэргүй байдалд бид яаж мэтгэлцэх юм бэ. Эдийн засаг, хуулийн чиглэлийн хүмүүсийг нэмж оруулах юм уу.  Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад яагаад прокурорын яллах дүгнэлтийг телевизээр дамжуулаад байгаа юм бэ. Бид хэрэгтнүүд юм уу, биш юм уу. Энэ 80 гаруй хүн дотор гэмгүй хүн олон бий, би өөр дээрээ жишээ авъя” гэлээ.

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.