| | USD/MNT 0₮

Б.ХУРЦ: С.Зоригийн хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа хүн Ц.Нямдорж

НПГ-аас өчигдөр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг асны амь насыг хөнөөсөн хэргээр ял сонсож, хэрэг нь задарч батлан даалтад гараад байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг гаргасан билээ.

Үүнтэй холбоотойгоор ТЕГ-ын дарга асан Б.Хурц дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр, "Намайг ТЕГ-ын даргаар очхоос өмнө ТЕГ-ын даргаар Б.Ариунсан, УЕП-оор Д.Дорлигжавыг байх үед шалгаж эхлэсэн асуудал. Г.Эрдэнэбат прокурор бид хоёр үргэлжлүүлж шалгасан гэсэн үг. Үнэнийг хэлэхэд нууцын зэрэглэлээс гаргаж өгдөггүй. Би олон ч удаа хүсэлт тавьсан. Шоронд хэвтэж байхдаа хүртэл эхнэр хүүхдээрээ дамжуулан "нууцын зэрэглэлээс гаргаж өг" гэж тухайн үеийн ҮАБЗ-ийн гурван даргад хүргүүлж байлаа. Хурц нарын хэрэг гээд л ярьдаг. Үүнийгээ бас нууцын зэрэглэлээс гаргачих. Тэгэхээр бүх зүйл тодорхой болно. Бидэнд яаж ял тулгаж байсан нь. Одоо хөөс арилж байна. Хатуухан хэлчихье. Энэ бол хоёр хоригдлын хооронд хэргээ яриад зодолдоод байгаа асуудал шүү дээ. Мөн үү. Ц.Нямдоржийг сайд байхад эрүүдэн шүүлт жинхэнэ аюултай байсан. Өчигдөр Ц.Нямдорж өөрөө гарч ирж байгаа нь улстөрийн хэрэг. Улстөрийн хэрэг гэдэг нь бүр тодорхой болчихлоо.

Тэтгэвэрт гэртээ хэвтэж байсан өвгөн гарч ирээд шоу хийгээд л. Болоогүй. Магадгүй бүх юмны эхлэл ч байж магадгүй.

 

 

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.